Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн дэд сайд Элнур Маммадов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан уулзалтын эхэнд хоёр улсын төрийн тэргүүн нарын айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд, Монгол Улсын Зам тээврийн яаманд хүрэлцэн ирж, тээврийн салбар дахь олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож буйд талархлаа илэрхийллээ.
Уулзалтаар талууд хоёр улсын Засгийн газрын бодлого, зорилтын талаар харилцан мэдээлэл солилцож, Монгол, Азербайжан хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэх боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Тухайлбал, Монгол Улсын зам тээврийн салбар Төв Ази болон Зүүн Европын улсуудтай тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Азербайжаны олон улсын тээврийн салбарын гол зангилаа болсон төмөр замын сүлжээ, авто тээврийн холболтуудыг ашиглаж, Ази Европыг холбосон шинэ тээврийн гарц бий болгох, ачаа тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах саналыг дэвшүүлсэн юм.
Мөн энэ хүрээнд 2025 оны 1 сард Бүгд Найрамдах Турк Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийх үеэр хоёр улсын Зам тээврийн яам хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Бидний зүгээс Транс-Сибирийн коридороос гадна Хятад, Казахстанаар дамжин дунд замаар Европын орнууд руу холбогдох, тээврийн салбарт шинэ гарц нээх үүднээс Хятад болон Туркийн талтай хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлэн ажиллаж байгааг хэллээ.
Мөн энэ үеэр салбарын сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын Хамтарсан Засгийн газраас ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 мега төсөл, нийслэл хотод 2025 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон ажлуудын талаарх мэдээллийг өгч хоёр улсын тээвэр логистикийн салбарт бодит үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
2025 онд Азербайжан Улсын Ерөнхийлөгч Ильхам Алиев Монгол Улсад айлчлах гэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Зам тээврийн яамнаас Бүгд Найрамдах Азербайжан Улстай “Олон Улсын Автотээврийн харилцааны тухай”болон “Агаарын харилцааны тухай” Монгол Улсын Засгийн газар, Азербайжан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулах хүсэлтэй байгааг уламжлав.
Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн дэд сайд Элнур Маммадов Зам тээврийн сайдыг цаг, зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, 2024 оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азербайжан Улсын нийслэл Баку хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын 29 дүгээр бага хуралд оролцох үедээ хоёр улсын хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй санал солилцсоныг дурдлаа.
Монгол, Азербайжан хоёр улсын зам тээврийн салбарт хамтран ажиллах боломжууд, онцлох зүйлсийн талаарх зарим мэдээллийг дуулгалаа.
Тухайлбал, Азербайжан улс газрын тос, байгалийн хийгээр эдийн засгийн гол орлогоо төвлөрүүлдэг. Тус улсын Засгийн газраас эдийн засгаа солонгоруулахын тулд бусад салбараа хөгжүүлэх, тэр дундаа тээврийн салбартаа ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байна. Азербайжан улсын хувьд сүүлийн жилүүдэд олон улсын автотээврийн зах зээлийг хөгжүүлэх, тээвэрлэгч компаниудын тоог нэмэгдүүлэх, агаарын тээвэр, усан тээврийн салбарт парк өргөтгөх ажлуудыг хийж байгааг онцлоод, Каспийн тэнгисийн далайн тээврийн боомт, агаарын тээвэр, усан онгоцны парк, хөлөг онгоцны үйлдвэрлэл зэрэг томоохон төслүүдийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Мөн тэрээр “Монгол, Ажербайжан улс хоёулаа далайд гарцгүй орон. Иймд хоёр улсын хувьд тээврийн салбарын олон улсын маршрутыг ашиглах, дамжин өнгөрөх тээврийг хэрэгжүүлэхэд зам тээврийн салбар дахь харилцаа холбоо чухал үүрэгтэй. Энэ удаагийн албан уулзалт, Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан таны тавьсан санал хүсэлтийг Ажербайжан Улсын Зам тээврийн яаманд биечлэн танилцуулж ажил хэрэг болгох болно гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Уулзалтын төгсгөлд талууд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
| Азербайжан Улсын Гадаад хэргийн дэд сайд Элнур Маммадовыг хүлээн авч уулзлаа | |
| Зам, тээврийн яам Facebook |
МЭНДЧИЛГЭЭ
Уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдэлд тэсвэртэй авто замын зураг төслийг АХБ-ны тусламжтайгаар хэрэгжүүлнэ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 9 дүгээр сар/
“Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим систем” бий боллоо
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУН СУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240.3 КИЛОМЕТР АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН 760 ДАМ НУРУУ УГСАРЧ, ДУУСЛАА
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ЗАСГИЙН ГАЗАР: “ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ БАЙНА
“УБТЗ” ХНН: Хөх нүүрсний тээвэрлэлтийг эхлүүллээ
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн танилцуулга
БЭЭЖИН-ШАНХАЙ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
Нээлттэй мэдээлэл
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ