Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж төрийн захиргааны төв байгууллагын болон Засгийн газрын зарим агентлагийн Салбарын хяналтын газрын удирдах албан тушаалтан, Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хяналт, удирдлагын нэгдсэн цахим систем (shilenkhyanalt.gov.mn)-ийн хэвийн, аюулгүй ажиллагааг хангах, салбарын хууль тогтоомжийн давхардлыг арилгах, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, мөн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх чиглэлээр цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Энэхүү уулзалтын үр дүнд аймаг, нийслэл, сум, дүүргийн улсын (ахлах) байцаагч нарыг хамруулсан цахим сургалт, хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулж, улсын байцаагч нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөх, зохион байгуулахад анхаарах, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон салбарын холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, зөрчил шалган шийдвэрлэх талаарх мэдлэг, ойлголт өгөх, улмаар тэдгээрийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдэнэ хэмээн онцоллоо.
Салбарын хяналтын газрын удирдлагууд 2025 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэв | |
Зам, тээврийн яам Facebook |