Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам тээврийн салбар E-Mongolia системээр 3.6 сая удаагийн үйлчилгээ үзүүлжээ

2025/02/06
Зам тээврийн салбар E-Mongolia системээр 3.6 сая удаагийн үйлчилгээ үзүүлжээ

Засгийн газраас цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тухайлбал, “E-Mongolia төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал”-д Зам, тээврийн салбарын үйлчилгээнүүдийг олон нийтэд сурталчилж, хэрэглээг нэмэгдүүлэх талаар болон цаашид E-Mongolia-д оруулах үйлчилгээнүүдийг нэмэгдүүлэх зэрэг олон чиглэлээр хамтарч ажиллахаар санал солилцлоо. Уулзалтад Зам тээврийн яамны холбогдох газар, хэлтсийн дарга нар, албан хаагчид оролцов.

Иргэд Зам тээврийн яам болон харъяа 5 байгууллагын нийт 27 үйлчилгээг И-Монголиа порталаас авч байгаа бөгөөд нийт 3 сая 686 мянга 495 үйлчилгээг үзүүлээд байгаа аж.

Одоогийн байдлаар иргэдийн хамгийн их авсан үйлчилгээнүүдийн дунд авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл 2,952,156 удаа, хот хоорондын авто замын хураамжийн мэдэгдэл 4,685,647 удаа хүрсэн нь E-Mongolia системийн үйл ажиллагаа хэр эрэлттэй явж байгааг харуулж байна.  

Уулзалтын үеэр яамны харьяа "Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ, "Зам тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ, "Далайн захиргаа" ТӨҮГ-уудын төлөөлөл цахимжсан үйлчилгээг хэрхэн сайжруулах талаар нээлттэй ярилцлаа. Мөн салбарын үйл ажиллагаа, үйлчилгээ цахимжин иргэдэд ил тод нээлттэй түргэн шуурхай болоход саад болж буй зарим дүрэм, журмыг шинэчилж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай хөндөж ярилцав.

Үүний хажуугаар Засгийн газрын 100 дугаар тогтоолын дагуу цахимжуулах 7 үйлчилгээг танилцуулав. Үүнд:

  1. Жуулчин тээврийн үйлчилгээ
  2. Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн
  3. Тээврийн хэрэгслийн С зөвшөөрөл
  4. Импортын тээврийн хэрэгслийн бүртгэл
  5. Хот хоорондын нийтийн тээврийн автобус хаана яваа мэдээллийг ойролцоох байршлаар мэдээлэх
  6. Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тасалбар захиалах
  7. Төмөр замын тээврийн зорчигчийн тасалбар захиалах зэрэг багтжээ.

Дээрх үйлчилгээнүүдээс Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн 5.0 ажлын хүрээнд цахимжуулж, И-Монголиатай холбохоор төлөвлөжээ. Үүнд:

  1. Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн
  2. Дугаар захиалах үйлчилгээ
  3. Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тасалбар захиалах
  4. Төмөр замын тээврийн зорчигчийн тасалбар захиалах зэрэг үйлчилгээ орох гэнэ.

Зам тээврийн салбар E-Mongolia системээр 3.6 сая удаагийн үйлчилгээ үзүүлжээ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх