Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын нэгдсэн удирдамж, төлөвлөгөө батлагдлаа

2025/02/06
Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын нэгдсэн удирдамж, төлөвлөгөө батлагдлаа

Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын 2025 оны төлөвлөгөөг баталсан Зам тээврийн сайдын тушаал гарлаа. Тухайлбал, санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын ажлыг зохион байгуулж, тайлан дүгнэлтийг Зам тээврийн сайд болон Дотоод аудитын хороонд танилцуулахыг үүрэг болгов. Үүнд:

  1. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын 2022-2025 оны төсөв санхүүгийн үйл ажиллагаанд,
  2. “Ховд АЗЗА” ТӨХК-ийн 2020-2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд,
  3. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд,
  4. “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн 2023-2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд,
  5. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 2022-2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд,
  6. “Автозамын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн 2024-2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд,
  7. Зам тээврийн хөгжлийн төвийн 2023-2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд,
  8. “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 2022-2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд,
  9. Иргэний нисэхийн ерөнхий газрын 2023-2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд,
  10. Далайн захиргааны 2023-2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд,
  11. “МИАТ” ТӨХК-ийн 2023-2025 оны санхүүгийн үйл ажиллагаанд тус тус шалгалт хийх аж.
Санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын нэгдсэн удирдамж, төлөвлөгөө батлагдлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх