1. “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ-т <<стандартын асуудал хариуцсан мэргэжилтэн>>, <<дохиолол холбооны мэргэжилтэн>>-ний албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
2. Сонгон шалгаруулалтад орох иргэн нь ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Стандартын асуудал хариуцсан мэргэжилтэн:
- Боловсрол: Дээд, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжил: Төмөр замын ашиглалтын инженер, инженер-эдийн засагч
- Ур чадвар: - Англи, орос хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Баримт бичиг боловсруулах, илтгэх ур чадвар эзэмшсэн
- Багаар ажиллах, хариуцлага хүлээх чадвартай
- Компьютерийн өргөн хэрэглээний програмыг ашиглаж чаддаг
Дохиолол холбооны мэргэжилтэн:
- Боловсрол: Дээд, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжил: Төмөр замын автоматик, телемеханик, холбооны инженер
- Ур чадвар: - Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан
- Компьютер, програм хангамж, интернет сүлжээний тоног төхөөрөмжийн өндөр мэдлэгтэй
- Англи, хятад хэлний мэдлэгтэй
- Баримт бичиг боловсруулах, багаар ажиллах, хариуцлага хүлээх чадвартай
3. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх
Иргэний материалыг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хан-Уул цамхаг, 8 давхар, 805 тоотод 2015 оны 7 дугаар сарын 20–31-ний өдрүүдэд 10:00-16.00 цагийн хооронд хүлээн авч, бүртгэнэ.
4. Иргэн нь дор дурдсан материалыг бүрдүүлж ирнэ.
- Төрийн албан хаагчийн анкет /бүрэн бөглөсөн байх/
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
- Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар
- Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр
- 4х6 хэмжээний цээж зураг 2 хувь
5. Холбоо барих утас: 77244409, 77244405, 99107235
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ ХАРЬЯА
“ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАЛТЫН НЭГДСЭН ТӨВ” УТҮГ
“Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ-т <<стандартын асуудал хариуцсан мэргэжилтэн>>, <<дохиолол холбооны мэргэжилтэн>>-ний албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна. | |
Зам, тээврийн яам Facebook |