Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хуралдаан (2025.02.24) боллоо.
Шуурхай хурлаар Зам тээврийн яамны стратеги бодлогыг хэлэлцэж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Хурлын эхэнд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд улсын хэмжээнд аудит хийхээр болсныг дурдаад, харъяа газар байгууллагын дарга нарыг хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг даалгав.
Энэ үеэр шинээр байгуулагдаж буй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Төмөр замын газрын хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангахыг үүрэг болгов.
Эрхлэх асуудлын хүрээнд Төмөр замын тээврийн тухай хуульд “Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” нь долоо, “Төмөр замын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага” нь 16 чиг үүрэгтэй байхаар тогтжээ.
Мөн Зам тээврийн яам болон Төмөр замын газрын чиг үүргийг хуваарилсан бөгөөд гаргасан шийдвэрийг Зам тээврийн сайдад танилцуулахаар тогтлоо.
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ээлжит шуурхай хуралдаан боллоо | |
Зам, тээврийн яам Facebook |