Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

2025 онд төмөр замаар 50.0 сая тонн ачаа, 2.5 сая зорчигч тээвэрлэнэ

2025/02/26
2025 онд төмөр замаар 50.0 сая тонн ачаа, 2.5 сая зорчигч тээвэрлэнэ

Зам тээврийн яамны 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлагдлаа.

Тус төлөвлөгөөнд дурдсанаар төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, төмөр замын тээвэрлэлтийн хөдөлгөөний зохицуулалт, уялдаа холбоог сайжруулан, 50.0 сая тонн ачаа, 2.5 сая зорчигч тээвэрлэхээр төлөвлөжээ.

Өөрөөр хэлбэл, хил дамнасан төмөр замуудын барилгын ажлыг эхлүүлж, эрчимжүүлнэ. Үүнд:

  • Гашуунсухайт-Ганцмод боомт
  • Шивээхүрэн-Сэхээ боомт
  • Ханги-Мандал боомт
  • Арцсуурь-Шивээхүрэн нарийнсухайт
  • Сайншанд-Баруун-Урт-Хөөт
  • Улаанбаатар-Шинэ Хархорум ТХХТ
  • Чойбалсан-Бичигт-Зүүнхатавч
  • Сүхбаатар-Хөшигийн хөндий-Замын-Үүд гэх мэт.

Мөн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хилийн боомтын галт тэрэгний солилцоог нэмэгдүүлж, төмөр замын тээврийн нэгдсэн удирдлага, хяналтын тогтолцоог бүрдүүлэх гэнэ.

Зорчигч тээврийн хувьд үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ. Тухайлбал, 2024 онд 2625 зорчигчийн галт тэрэг аялуулсан бол энэ онд төмөр замаар 3125 зорчигчийн галт тэрэг аялуулах юм.

2025 онд төмөр замаар 50.0 сая тонн ачаа, 2.5 сая зорчигч тээвэрлэнэ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх