ТЗХАБ-ын 5 дугаар хэсгийн төмөр замуудаар 2025 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн дээр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхны хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа!
“Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөнд оролцогч эрхэм хүндэт зочид төлөөлөгч Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
 Энэхүү зөвлөгөөн нь Монгол Улсын гадаад худалдааны ачааны хэмжээний үлэмж хэсгийг тодорхойлж, эдийн засгийн өсөлтийг хангахад шууд нөлөөлж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцогч байх нэг нөхцөлийг бүрдүүлж өгч байдгаараа чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.
 Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хамтын ажиллагаа нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон уг бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн "Шинэ сэргэлтийн бодлого", “Транзит Монгол” үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдтэй нийцэж, манай улсын тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, ачаа тээврийн урсгалыг сайжруулж, транзит улс болох зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болж байна.
 Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой чухал үүрэгтэй төмөр замын тээврийн салбарын хөгжилд Монгол Улсын Засгийн газар анхаарч, төмөр замын тээх, нэвтрүүлэх, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, үндэсний төмөр замын нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, хөрш орнуудыг холбосон төмөр замын төв шугамыг шинэчлэх, хилийн боомтуудыг төмөр замаар үе шаттай холбох, шинэ терминалууд барих, ашигт малтмалын томоохон ордуудын бүтээгдэхүүнийг экспортод гаргах шинэ төмөр замууд барих ажлуудыг үе шаттай эрчимтэй хэрэгжүүлж байна.
Энэ зорилгоор Монгол Улсын Засгийн газар "Шинэ сэргэлтийн бодлогo"-ын хүрээнд 4600 км төмөр зам барьж, шинээр 4 боомтыг төмөр замаар холбох, боомтуудын ачаа нэвтрүүлэх хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлэх ажлыг нэн түрүүн хийж хэрэгжүүлж байна. Тухайлбал, Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэлх 234 км төмөр замыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд улмаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрт “Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хооронд энэ оны хоёрдугаар сард гарын үсэг зураад байна. Энэ ажил хэрэгжсэнээр жилдээ 30-50 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох боломжтой болох юм. Мөн Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын хил холболтыг хийснээр, олон арван сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдэнэ.
Цаашдаа үндэсний төмөр замын сүлжээг өргөжүүлэх бодлогын хүрээнд босоо болон хэвтээ тэнхлэгийн төмөр замуудыг үе шаттай барих ажлыг эрчимтэй хэрэгжүүлэх болно.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн одоогийн ОХУ-БНХАУ-ыг холбосон төмөр замын төв коридороос гадна Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн зүүн босоо коридор, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн баруун босоо коридорын төмөр замыг барих шинэ төслүүдийг хэрэгжүүлэх юм. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр УБТЗ-ын төв коридорын ачааллыг тэнцвэржүүлж, ачаа тээврийн урсгал нэмэгдэж, олон боомтоор гадаад худалдааны ачаа тээвэр хурдан шуурхай нэвтрэх боломжтой болно. ОХУ-БНХАУ-ыг холбосон босоо тэнхлэгийн төмөр замуудаас гадна Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн хэвтээ тэнхлэгийн төмөр замыг барьж, үндэсний төмөр замын нэгдсэн сүлжээг өргөжүүлэх юм.
Мөн Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын Төмөр замын төв шугамыг шинэчлэн хөгжүүлэх төсөл хэрэгжсэнээр УБТЗ-ын гол замын нэвтрүүлэх хүчин чадал 2030 онд 50,6 сая тонн, 2050 онд 90,7 сая тонн болж өсөх юм. Тэрчлэн "УБТЗ" ХНН-ийн 2030 он хүртэлх техникийн шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Энэхүү хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хувь нийлүүлэгч Монгол Улс-ОХУ-ын талууд УБТЗ-ын дүрмийн санг 167 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, тус нийгэмлэгийн хүчин чадлыг өсгөөд байна.
Монгол Улсын төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн үр дүнд цаашдаа төмөр замаар тээвэрлэх гадаад худалдааны ачаа тээврийн хэмжээ өсч, бүс нутгийнхаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцох оролцоо улам нэмэгдэх болно.
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагаа улам өргөжин хөгжих болтугай.
Зөвлөгөөнд оролцогч Та бүхэнд амжилт хүсье!
| Б.Дэлгэрсайхан: Монгол Улсын Засгийн газар "Шинэ сэргэлтийн бодлогo"-ын хүрээнд 4600 км төмөр зам барьж, шинээр 4 боомтыг төмөр замаар холбох ажлыг хийж байна | |
| Зам, тээврийн яам Facebook |
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны төлөөлөл Зам, тээврийн яаманд ажиллав
“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
2025 оны жилийн эцсийн байдлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ
АЙЛЧЛАЛ: Монгол Улсын иргэний нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтэн сургах чиглэлээр санал солилцлоо
АЙЛЧЛАЛ: Нисэх буудлын өргөтгөл, дэд бүтцийн шийдэл, орчин үеийн технологийн талаар санал солилцлоо
АЙЛЧЛАЛ: “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг илүү өргөжүүлэх талаар хэлэлцлээ
АЙЛЧЛАЛ: Токио хотын “Ханэда” олон улсын нисэх онгоцны буудлын удирдлагуудтай уулзлаа
АЙЛЧЛАЛ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Тээвэр, дэд бүтцийн газрын дарга Наосуми Нагамицу тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
АЙЛЧЛАЛ: ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч Танакатай уулзлаа
АЙЛЧЛАЛ: “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх хүрээнд хийгдэж буй судалгааны ажлыг эрчимжүүлэхээр хэлэлцлээ
Улсын чанартай А0602 дугаартай Хархорин-Цэцэрлэг чиглэлийн авто замын зурвас газарт хяналт шалгалт хийлээ.
БНСУ-ын Төмөр замын сургуульд тэтгэлэгтэй суралцах БОЛОМЖИЙГ олгож байна
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Нээлттэй тендер зарлагдлаа
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Баруун-Урт сумаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто замаар холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй танилцлаа
Зам, тээврийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа
Зам, тээврийн сайд Испанийн “Индра” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл 9.75 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна
Болзошгүй эрсдэлээс сэргийлсэн зөвлөмж хүргүүллээ
Авлигатай тэмцэх газрын мэдээлэл хүлээн авах тусгай дугаар солигдлоо
САЛБАРЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН 2025 ОНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ
Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн салбарын дэд зөвлөлийн хурал боллоо
ЗАСГИЙН ГАЗАР: Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина
Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
БНСУ-ын Төмөр замын Дуньян Их Сургуулийн "ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" зарлагдлаа
Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"