Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа

2025/03/14
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лиг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Талууд энэхүү уулзалтаар Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, бүс нутгийн автозамыг шинэчлэн сайжруулах, хөгжүүлэх чиглэлд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн талаар өргөн хүрээтэй санал солилцлоо.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Хамтарсан Засгийн газрын ерөнхий төлөвлөгөөнд тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх тээврийн салбарт харилцан уялдаатай холболтыг бий болгох, тээврийн коридоруудыг хөгжүүлэх дэд бүтцийн ажлуудыг 2025 онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа эхэнд эрэмжлээд явж байгааг хэллээ.

Мөн энэ хүрээнд эдийн засгийн үр өгөөжтэй, хөдөлгөөний эрчим өндөртэй авто замуудыг өргөтгөх, шинэчлэн сайжруулах, ажлыг богино хугацаанд чанартай хариуцлагатай хийх зорилт тавин ажиллаж байгаагаа онцлон тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд, талуудын хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улс болон бүс нутгийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий олон төсөл амжилттай хэрэгжиж байгаад талархлаа илэрхийлээд, цаашид зам тээврийн салбарын хөгжилд ахиц дэвшил авчрах олон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх