Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2025/03/26
“Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр (2025.03.26) өргөн барив.

Соёрхон батлах хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлт нь Транс-Азийн төмөр замын сүлжээнд төмөр замууд хооронд, төмөр замууд болон гаалийн байгууллагууд хооронд харилцан тээврийн цахим мэдээлэл солилцох ерөнхий зарчмуудыг тодорхойлсон байна. Энэ нь тус хэлэлцээрийн оролцогч талуудын улс хоорондын төмөр замын тээврийн цахим мэдээлэл солилцох үйл ажиллагааг харилцан уялдуулах зохицуулалт буюу ерөнхий удирдамжийг шинээр бий болгосон хэмээн Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан онцоллоо.

“Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх