Зам, тээврийн салбарын долоо (2025.03.24-2025.03.30) хоногийн статистик мэдээллийг танилцуулж байна.
Зорчигч тээвэр
2025 оны гуравдугаар сарын 30-ны байдлаар салбарын хэмжээнд нийт 36.9 сая зорчигч тээвэрлэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.5 хувиар өссөн байна. Үүнд:
- Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 36.0 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.7 хувиар өссөн ба үүнээс нийслэлийн тээврээр 35.5 сая зорчигч зорчжээ.
- Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 372.3 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
- Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 468.8 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.9 хувиар өсжээ.
Ачаа тээвэр
2025 оны гуравдугаар сарын 30-ны байдлаар салбарын нийт ачаа тээвэр 27.7 сая тонн болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.9 хувиар буурсан байна.
- Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 17.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.2 хувиар өссөн байна.
- Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 9.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.6 хувиар буурчээ.
- Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 1.96 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.4 хувиар мөн буурсан байна.





