Багахангай-Хөшгийн хөндий чиглэлд төмөр зам барих төсөлд хөрөнгө бүрдүүлэх, хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгуулав
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан үндэсний төмөр замын тээвэр, логистикийн тогтолцоог хөгжүүлэх зорилтын хүрээнд Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг богино хугацаанд бүрдүүлэх зорилгоор “Монголын Төмөр Зам” ТӨХК нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр (2025.04.04) байгууллаа.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулах, ашиглалтад оруулах ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК компани хариуцан хийх юм.
Байршлын хувьд, энэхүү шинээр баригдах салбар төмөр зам нь Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч Хөшигийн хөндий хүртэл нийт 102 км урт дан замтай, 3 өртөө, 4 зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай байхаар төлөвлөж буй юм. Барилгын ажлыг 2025 оны 04 дүгээр сарын сүүлчээр эхлүүлж, наймдугаар сардаа багтаан дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих энэ төслийн захиалагч нь Зам тээврийн яам бөгөөд зохион байгуулагч нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байх юм.
Энэхүү бүтээн байгуулалтын ажилд Монгол Улсын 110 орчим ААН, байгууллагын 2500 гаруй ажилтнууд хичээл зүтгэл нэгтэй оролцож, төмөр замын барилгын ажлыг богино хугацаанд хариуцлагатай чанартай барьж байгуулах ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК компани хариуцан гүйцэтгэх юм.
САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦСОН АЛБАН ТУШААЛТНЫ НЭРС
|
№ |
Компаниудын нэр |
Удирдлагын нэр |
|
1 |
"Төрийн банк" ХК |
Гүйцэтгэх захирал Ө.Гантөр |
|
2 |
"Диспетчерийн үндэсний төв" ТӨХХК |
Гүйцэтгэх захирал Г.Балжинням |
|
3 |
"Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц" ТӨХК |
Гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг |
|
4 |
"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК |
Гүйцэтгэх захирал Б.Дашдаваа |
|
5 |
"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК |
Гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа |
|
6 |
"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК |
Гүйцэтгэх захирал К.Эрдэнэбаяр |
|
7 |
"Дулааны гуравдугаар цахилгаан станц" ТӨХК |
Гүйцэтгэх захирал Л.Эрхбаатар |
|
8 |
"Дулааны хоёрдугаар цахилгаан станц" ТӨХК |
Гүйцэтгэх захирал Ц.Минжинхүү |
|
9 |
"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ |
Захирал Б.Гүрсоронзон |
|
10 |
"Авто замын засвар арчлалтын нэгтгэл" ТӨХК |
Гүйцэтгэх захирал Б.Наранбат |
|
11 |
"Монгол шуудан" ХК |
Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн |
|
12 |
"Монголын цахилгаан холбоо" ХК |
Гүйцэтгэх захирал Б.Чинбат |
|
13 |
"Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК |
Гүйцэтгэх захирал Б.Мөнхбат |
|
14 |
"Монголын хөрөнгийн бирж" ХК |
Гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн |
|
15 |
"Амгалан дулааны станц" ТӨХК |
Гүйцэтгэх захирал М.Мөнхөө |
|
16 |
"Налайхын дулааны станц" ТӨХК |
Гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин |
|
17 |
"Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК |
Гүйцэтгэх захирал Д.Бямбасүрэн |
|
18 |
"Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ |
Захирал Т.Пүрэвхатан |
|
19 |
"Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар" ТӨҮГ |
Захирал Б.Халиун |
|
20 |
"Геологийн судалгаа - шинжилгээний төв" ТӨҮГ |
Захирал Б.Энхтөр |
| “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ БАРИХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ | |
| Зам, тээврийн яам Facebook |
БНСУ-ын Төмөр замын сургуульд тэтгэлгээр амжилттай суралцаж байна
“1000 эмэгтэй-1000 амьдрал” нөлөөллийн аяны хүрээнд үндэсний хэлэлцүүлэг болж, 1000 эмэгтэй чуулав
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
Зам, тээврийн салбарын 2025 оны статистик мэдээ
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Төлөвлөгөөт бус хяналт шалгалт
Албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2026 оны төлөвлөгөө
Зам, тээврийн яамны дэргэдэх төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 01 дүгээр сар/
Судалгаа
Дэлхийн банкны суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
АЛБАН ТОМИЛОЛТ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Алстом” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа
АЛБАН ТОМИЛОЛТ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын удирдлагатай уулзлаа
АЛБАН ТОМИЛОЛТ: “Thales Air Mobility Solutions” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Airbus” компанийн удирдлагуудтай уулзлаа
АЙЛЧЛАЛ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Thales Group”-ийн үйл ажиллагаатай танилцлаа
АЙЛЧЛАЛ: Парисын Бүсийн нисэхийн хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улс агаарын навигацийн үйлчилгээг шинэчлэн сайжруулах 23 сая еврогийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол Улс Францын “Thales” компанитай нисэхийн удирдлагын системийг цогцоор нь шинэчлэх 23 сая еврогийн гэрээнд гарын үсэг зурлаа
АЙЛЧЛАЛ: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Францын Тээврийн сайд Philippe TABAROT-тай уулзлаа
АЙЛЧЛАЛ: БНФУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газрын Ерөнхий захирал Chems CHKIOUA-тай уулзлаа
АЙЛЧЛАЛ: “Bpifrance” банкны удирдлагуудтай уулзлаа
АЙЛЧЛАЛ: Тулуз дахь “Thales AVS”-ын үйл ажиллагаатай танилцлаа
АЙЛЧЛАЛ: Франц улсын Үндэсний иргэний нисэхийн их сургуультай танилцлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ENAC-Д АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Франц Улсад албан томилолтоор мордлоо
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДАД ШАГНАЛ ОЛГОХ БҮРТГЭЛ, УДРДЛАГЫН ЦАХИМ ПРОГРАММ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ДААЛГАВАР
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны төлөөлөл Зам, тээврийн яаманд ажиллав
“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА