Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Ина Марчюлёните болон Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг өнөөдөр (2025.04.08) хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Монгол Улс, Европын Холбооны орнуудтай явуулж буй тээврийн салбар дахь хамтын ажиллаагааг өргөжүүлэх, ялангуяа Монголд хэрэгжих тодорхой төслүүдэд Европын хөрөнгө оруулалтын банкнаас санхүүжилт олгох боломжуудын талаар санал солилцлоо.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы зүгээс Монгол Улсад айлчилж буй Европын хөрөнгө оруулалтын банкны багийханд талархал илэрхийлээд банкны зүгээс сонирхож болохуйц зарим төслүүдийн талаар мэдээлэл өгч ярилцав. Зам, тээврийн яамны зүгээс төлөвлөгөөнд тусгагдсан санхүүжилтийн эх үүсвэрийг хараахан шийдвэрлэгүй байнаа Лүн-Хархорин чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчлэх, мөн Замын-Үүд – Хөшигийн хөндий чиглэлийн босоо тэнхлэгийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх төслүүдийг хэрэгжүүлэхэд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж хэрэв банкны зүгээс тавигдах шаардлагуудыг хангаж, зээл санхүүжилт олгох боломжтой гэж үзсэн тохиолдолд цаашид нарийвчлан яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгааг илэрхийлэв.
Сайдын зүгээс эдгээр замуудын ач холбогдлыг тайлбарлахдаа “Тус зам нь манай улсын нийт импортын ачаа тээврийн 78 хувийг тээж өнгөрүүлдэг эдийн засгийн өндөр ач холбогдолтой тээврийн коридор бөгөөд бүс нутгийн хэмжээд чухал үүрэг гүйцэтгэдэг. Замын-Үүдийн боомт нь мөн экспорт, импортын гол зангилаа боомт юм. Тиймээс энэ замын тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах зайлшгүй шаардлага бий болсон. Тиймээс хоёр хөршийг холбож буй 1000 орчим км замыг нийт уртаар нь 4 эгнээтэй болгон өргөтгөх болно. Мөн энэ зам нь хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй тул цаашлаад эдийн засгийн үр өгөөжтэй байх бүрэн боломжтой зам юм. Тиймээс Зам, тээврийн яамны барьж буй бодлого бол төсөвт орлого оруулах боломжтой, эдийн засгийн үр өгөөжтэй, хамгийн ачаалалтай замууддаа тэргүүн ээлжид хөрөнгө оруулалт хийхийг зорьж байгаа. Эдгээр замууд нь зам барихад авсан зээлийг эргэн төлөхөд тодорхой орлогыг бүрдүүлэх шаардлагатай” гэдгийг онцоллоо.
Элчин сайд хатагтай Ина Марчюлёните болон Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийн зүгээс сайд Б.Дэлгэрсайханы зүгээс санхүүжилт шаардлагатай төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд талархал илэрхийлж төслүүдийн талаар мэдээлэл болон судалгааг ирүүлэхийг хүсэв.
Европын Холбооны Элчин сайд Ина Марчюлёните өмнө нь Лаос Улсад Элчин сайдаар ажиллаж байсан ба тус улсын зам, тээврийн салбарыг хөгжүүлэхэд замыг шинэчлэх ажилд хамтран ажиллаж байсан тухайгаа хэлэв. Манай баг тээврийн салбарт ажиллаж байсан туршлагатай хүмүүс тул энэхүү туршлага Монгол Улсад хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Танайхаас тавьсан хоёр төслийг судалж үзээд, зээлийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг судална. Хэрэв манай нөхцөл шаардлагад нийцэж байвал хоёр талаас цаашид гүнзгийрүүлэн тохиролцож ажиллана” гэдгээ хэллээ.
Уулзалтын төгсгөлд, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол, ОХУ, БНХАУ-д үйл ажиллагаа явуулж буй Европын компани, аж ахуйн нэгжүүдийг хамруулсан бизнес форумыг Улаанбаатар хотод 2025 оны аравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулах бөгөөд уг форумд Зам, тээврийн яамыг оролцож төслүүдээ танилцуулах боломжтой мэдэгдлээ.
| Европын Холбооны Элчин сайд Ина Марчюлёните болон Европын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийн хүлээн авч уулзав | |
| Зам, тээврийн яам Facebook |
Уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдэлд тэсвэртэй авто замын зураг төслийг АХБ-ны тусламжтайгаар хэрэгжүүлнэ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 9 дүгээр сар/
“Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим систем” бий боллоо
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУН СУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240.3 КИЛОМЕТР АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН 760 ДАМ НУРУУ УГСАРЧ, ДУУСЛАА
ЗАСГИЙН ГАЗАР: “ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ БАЙНА
“УБТЗ” ХНН: Хөх нүүрсний тээвэрлэлтийг эхлүүллээ
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн танилцуулга
БЭЭЖИН-ШАНХАЙ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
Нээлттэй мэдээлэл
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ