Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ЗТЯ-ны харьяа байгууллагын дарга удирдлагууд өнөөдөр “Монголын түлш тээвэрлэгчдийн Өлзийт зам холбоо” ТББ-ын төлөөллийгхүлээн авч уулзан санал солилцлоо.
Энэ нь шатахуун тээвэрлэгчдийн зүгээс санал солилцож буй хоёр дахь уулзалт бөгөөд шатахуун тээвэрлэгчдийн асуудал шийдлээ олоогүй тул Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай ийнхүү биечлэн уулзаж байна.
Уулзалтаар “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас гаргасан зөвшөөрөгдөх дээд хэмжээ буюу 44 тонноос хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг дөрөвдүгээр сарын 5-наас тавдугаар сарын 1 хүртэл түр хугацаанд зогсоох шийдвэр гарсантай холбогдуулан тээвэрчдийн ачаа тээврийн жин, тонн зөрсөн, тээвэрчдийн эрх зөрчигдсөн талаарх мэдээллийг сонслоо.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан урин дулааны улиралд газрын хөрс гэсэж, замын даац буурдаг, орон нутгийн замд эвдрэл гэмтэл ихээр үүсэх, зам цөмрөх зэргээс үүдэн зам засварт зарцуулсан улсын төсөв үнэгүйдэх, улмаар осол аваар гарч хүний амь нас эрсдэх эрсдэл өндөр байгааг анхааруулаад, Монголд төдийгүй олон улсад мөрддөг стандартын дагуу 44 тонн гэсэн стандарт хэмжээг барьж ажиллахыг онцоллоо.
Тодруулбал, “Манай улсад автозамын даацын хяналтыг MNS 4598:2025 буюу “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-аар зохицуулдаг. Үүнд нэг тэнхлэг дээрх жин 11 тонн, нийт жин 44 тонноор тодорхойлсон байдаг. Энэ нь Монголд төдийгүй олон улсадмөрддөг стандарт. Иймд түлш тээврийн ачааны автомашины бүх жингийн нийлбэр нь дээрх стандартад нийцэж байх ёстой гэдгийг тодотгон хэллээ.
Уулзалтын төгсгөлд, салбарын сайд нийтийн хэрэгцээний авто замд гамтай хандах үүднээс Монгол Улсад мөрдөгдөж буй стандарт шаардлагыг мөрдөж ажиллахыг чухалчлаад, 2025.04.14-нд буюу ирэх даваа гаригт шатахуун тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, аж ахуй нэгж, компаниудын төлөөллийг хүлээн авч уулзахаа илэрхийллээ.
Мөн түлш тээврийн ачааны автомашинуудын тонн, жингийн үзүүлэлт, хил гаалиар орж ирдэг тээврийн хэрэгслийн стандарт үзүүлэлт зэргийг дахин судлах, зориулалтын цистерн автомашинуудыг түлш тээвэрт явуулах, тээвэрчдээс тавьсан албан шаардлага хүсэлтийн дагуу холбогдох ажлуудыг шат дараатай хийнэ.
Улсын ажлыг хэсэг бүлэг хүмүүсийн дураар хийхгүй. Нийтийн замыг улирлын онцлог, ачаа тээврийн даацаас шалтгаалан эвдээд байхыг зөвшөөрөхгүй. Гэсэн ч ачаа тээврийн жин тоннын асуудлыг жил бүр сөхөгддөг бус нэгдсэн шийдэлд хүргэж цэгцлэх, тээвэрлэлтийг цаашид ч 44 тонн гэсэн стандартын дагуу явуулах чиглэлд ЗТЯ бодлогоо чиглүүлнэ гэв
| Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шатахуун тээвэрлэгчдийн төлөөлөлтэй санал солилцов | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо
Жендэрийн үндэсний хороотой хамтран "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулав
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл хуралдлаа
ТАНИЛЦ: Зам, тээврийн салбарт хийгдэж буй онцлох ТАВАН ажил
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн яамны хөдөлмөрийн дотоод журам
Автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмын төсөлд санал авч байна.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
ТЕНДЕРИЙН УРИЛГА
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
ЭМГЭНЭЛ
Э.Төрбаяр: Дэд бүтцээ сайжруулснаар навигацийн орлого 1.5 их наядад хүрэх боломжтой
Төмөр замын тээврийн осол, зөрчлийг шинжлэн шалгах журмын төсөл
Зам, тээврийн яам болон Дуньяны Их Сургуулийн хамтарсан тэтгэлэг хөтөлбөрийн танилцуулга уулзалт болно
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 2 дугаар сар/
Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
ОЛОН УЛСЫН ДАЛАЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
Ховд аймгийн “Ховд” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлыг 4D ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Авлигатай тэмцэх газраас улсын авто замын санд авлигын эрсдэлийн үнэлгээ хийнэ
Даланзадгад-Цогтцэций чиглэлийн төмөр замын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
“ГОВИЙН БҮСИЙН ХӨГЖИЛ-2026: ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ажилчидтай уулзлаа
Төмөр замчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодлогоор дэмжинэ гэв
Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр замын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА