Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймгийн Цэцэрлэг хотын “Ара арена” цогцолборт (2025.04.14) үргэлжилж байна. Хуралдаанд УИХ, Засгийн газрын гишүүд, Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймаг, сум, багийн удирдлагууд, хувийн хэвшил, олон улсын болон орон нутгийн төр захиргааны байгууллага, эрдэмтэн, судлаачид, иргэдийн төлөөлөл оролцож, бүсийн хөгжлийн гарц шийдлийн талаар хэлэлцэж байна.
Мөн энэхүү хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ЗТЯ-ны холбогдох газрын дарга нар, алба хаагчид оролцож байна.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ХАНГАЙН БҮС-д хийж буй ажил болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар хэвлэл мэдээлэл болон олон нийтэд мэдээлэл өгч, хуралд оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ХАНГАЙН БҮС-д хийж буй ажлуудаа танилцуулав | |
Зам, тээврийн яам Facebook |