Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хуралдана

2025/04/21
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хуралдана

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн дүрмийн 2.5-т заасны дагуу 2025 оны эхний хуралдааныг маргааш буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны 10.00 цагт хийхээр болжээ.

Төрийн ордны “Нутгийн удирдлагын танхим”-д болох хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлж, зам, тээврийн осол, зөрчлийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид анхаарал ёстой асуудлуудыг хэлэлцэх юм.

Үндэсний Зөвлөлийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Зам, тээврийн сайд, 20 минутын хот, Үндэсний хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсролын сайд, Хот байгуулалт, Барилга, орон сууцжуулалтын сайд, Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тээврийн цагдаагийн албаны дарга, МҮОНРТ-ийн захирал, Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал, Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал,  “Түгээмэл хөгжил” Төвийн тэргүүн, “Эвт гурван тулга” ТББ-ын тэргүүн, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга зэрэг 18 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хуралдана  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх