
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улс ОХУ-аас агаарын хөлгийн түлш авахаар Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулах асуудал олны анхаарлын төвд байна. Уг асуудлыг Зам тээврийн сайд та оруулж ирэхгүй, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан оруулж ирсэн нь ямар учиртай юм бэ?
-Уг асуудлын талаар нийгэмд буруу ойлголт төрүүлсэн байна. Энэ асуудлыг өчигдөр намын бүлгийн хурал дээр маш сайн ярилцсан. Угтаа АН-аас томилогдсон сайд, МАН-аас томилогдсон сайдын асуудал гэхээсээ илүү энэ асуудал бол уул уурхайн салбарын сайдын хариуцах чиг үүргийн асуудал. Дизель түлш болон бензин шатахуунаас тусдаа агаарын хөлгийн асуудал гэж хаа ч байхгүй. Бид нэг л улсаас бүх төрлийн түлш шатахуун болоод иргэдийн нийтлэг хэрэглээний АИ-92 шатахуун авдаг.
Та бүхэн санаж байгаа бол энэ оны хоёрдугаар сард Засгийн газрын тогтоол албан ёсоор гарч "Эрчис ойл" компанийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам руу шилжүүлсэн.
Тэгэхээр Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны хувьд Монгол Улсыг нефтээр хангах асуудлыг хариуцаж ажилладаг учраас тухайн салбарынх нь сайд Ц.Туваан энэ асуудлыг ажил үүргийн хүрээнд өргөн барьсан.
-Та Зам, тээврийн сайлын хувьд агаарын хөлгийн түлшээ ОХУ-аас авах асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Зам тээврийн сайдын хувьд энэ асуудалд анхаарал хандуулах нь зүйн хэрэг. Ганцхан Ц.Туваан сайдын хариуцах асуудал гээд миний бие уг асуудлаас зайлсхийх асуудал байхгүй. Монгол Улсад агаараар болон газраар зорчиж байгаа бүхий л тээврийн хэрэгсэл манай яаманд харьяалагддаг. Тэгэхээр эдгээр тээврийн хэрэгслийг түлшээр хангах асуудал бол миний ажил үүргийн хуваарьт бий. Монгол Улсын агаарын нисэхийн нефтийн хэрэглээ жил бүр нэмэгдэж байна.
Тухайлбал, долоо хоногт гадаадын болон дотоодын 222 нислэг үйлдэж байна. Үүнд зарцуулах агаарын тээврийн түлшний хэрэглээ маш их нэмэгдсэн. Ялангуяа 2025 онд гадаадаас авах түлшний хэрэгцээ огцом өссөн.
Агаарын хөлгийн түлшийг 100 хувь Монголд нийлүүлж байгаа ганц улс бол ОХУ юм. Тэгэхээр ОХУ-тай учраа олж энэ асуудлаа шийдэх ёстой. Ер нь бол "Эрчис ойл" компанийг байгуулсан гол шалтгаан бол ОХУ-тай хамтран ажиллаж байсан Монголын хувийн компанийг татан буулгаад төр өөрөө хамтарч ажиллая ингэхдээ 60:40 харьцаатай байя гэдэг шийдвэрийг өмнөх парламент гаргасан шүү дээ. Ингэснээр онгоцны түлшний үнэ багасна гэж үзсэн. Үүний хүрээнд хийж байгаа ажил.
-Монгол Улс ОХУ-аас эрчим хүчний хэрэглээний хувьд хараат байдаг. Дээр нь агаарын тээврийн түлшний хувьд 100 хувь хараат байна. Туурга тусгаар улсын хувьд нэг улсаас эрчим хүч болоод агаарын тээврийн түлшний хувьд хараат байх нь хэр зохистой асуудал юм бэ. Бусдаас ямар нэгэн байдлаар хараат байгаа асуудлын хамаарлыг бууруулах нь Засгийн газрын бас нэг чиг үүрэг. Гэтэл дахиад 20 жил ОХУ-аас хараат байх асуудал оруулж ирлээ гэж иргэд шүүмжлээд байна шүү дээ?
-Нэгдүгээрт, 20 жил гэдэг бол хатуу тогтчихсон хугацаа биш. Хоёрдугаарт, гашуун ч гэсэн үнэнтэй нүүр тулахаас өөр зам бидэнд байхгүй. Бидний хувьд ОХУ-аас л нефтээ авч ирсэн. Өөр хаанаас ч авах боломж байхгүй. Тэр дундаа онгоцны түлшийг ганцхан ОХУ-аас л авна. Өөр хаанаас ч авч чадахгүй шүү дээ.
Бид хоёрхон хөрштэй. Агаарын хөлгийн түлшийг онгоцоор тээвэрлэх боломжтой бол өөр улсаас авах тухай ярих боломжтой. Харамсалтай нь, төмөр замаар тээвэрлэхээс өөр сонголт байхгүй. Түүнчлэн БНХАУ-аас агаарын хөлгийн түлш импортлох гэхээр нефть нь Хятадын Батлан хамгаалах яамны харьяанд байдаг стратегийн бүтээгдэхүүн. Тийм учраас олон шат дамжлага дамжина. Харин ОХУ бүхий л хүнд цаг үед биднийг дэмжиж ирсэн. Тиймээс хуучин харилцаа холбоон дээрээ үндэслээд нефтээ тасалдуулахгүй явах нь зөв гэж үзсэний үндсэн дээр уг шийдвэрийг гаргасан. Түүнээс нэг улсаас хараат байх асуудал биш юм.
Бид Хятад, Орос улстай мөнхийн хөрш. Тэгэхээр мөнхийн хөршүүдээ хэзээ ч муулж болохгүй. Нэг хашаанд буучихаад хөрш айлаа муулдаг ёс зүй монгол хүнд байдаггүй биз дээ. Тэр утгаараа бид энэ асуудалд нэлээд ухаалаг хандах нь зөв шүү гэж хэлмээр байна.
-Засгийн газар гаргаж буй бодлого шийдвэрийнхээ талаар иргэдэд мэдээлэл огт өгдөггүй. Энэ нь эргээд олон нийтийн шүүмжлэлийг дагуулдаг. Үүнээс үүдэж гаргасан шийдвэрээсээ эргэж буцдаг. Энэ шийдвэр бас тэр замаар явахгүй гэх баталгаа байна уу?
-Иргэдэд урьдчилж мэдээлэл хангалттай өгөөгүй гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ бид энэ шийдвэрээсээ эргэж ухрахгүй. Бензин байхгүй бол яах юм. Явган явах юм уу. Онгоцоор нийсдэггүй хүн гэж байхгүй. Хүмүүс цаг хугацааны үнэ цэнийг үнэлдэг цаг үе ирээд байна. Тэр ч утгаараа дэлхий нийт агаарын тээврийг сонгож байна. Монгол Улс ч адилхан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил Монгол Улсын 2.2 сая гаруй зорчигч агаарын тээврийг сонгосон байна. Тэгвэл энэ онд 2.7 сая зорчигч агаарын тээврийг сонгоно гэсэн урьдчилсан тооцоолол бий.
Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх хамгийн чухал асуудлын нэг бол агаарын тээвэр. Тиймээс энэ гэрээг үргэлжлүүлж хийнэ. Өөр сонголт байхгүй. Харин Дорноговь аймагт баригдаж байгаа нефтийн үйлдвэр 2028 онд ашиглалтад ороход хамгийн эхэнд онгоцны бензин үйлдвэрлэнэ. Тэр үед сонголт бий болно. Бид өөрсдөө бензин үйлдвэрлэдэг болсон хойноо сонголтын тухай ярих нь зөв. Түүнээс сонголтгүй байж голж шилээд байж болохгүй.
Олон нийтэд агаарын түлшний импорттой холбоотой зөв ойлголт мэдээлэл урьдчилж өгөөгүй гэдэгтэй санал нэг байна. Мэдээллээ буруу өгөөд байна уу, эсвэл санаатайгаар мэдээллийг мушгин гуйвуулаад байна. Буруу зөрүү ойлголт их байна. Мэдээллээ нэгтгэсэн учраас уг гэрээг үргэлжлүүлэн хийнэ.
-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнээ бартераар солилцох асуудал яригдаж байна. Бид одоогийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортын нөхцөл байдал ямар байна вэ?
-Өнгөрсөн долоо хоногоос эхлээд нүүрсний экспорт нэмэгдэж байна. Үүнээс гадна өнгөрсөн сард зэсийн экспорт 200 мянгаар нэмэгдсэн. Мөн төмрийн хүдэр, жонш хангалттай экспортолж байгаа. Энэ дашрамд хэлэхэд, тавдугаар сарын 14-нд Ганцмод-Гашуунсухайтын хил дамнасан төмөр замын нээлт болно.
Урд хөрштэй хамтран бэлтгэл ажлыг хангаж байна. Төмөр замыг холбох ажлыг хэр эрт хийнэ тэр хэрээр нүүрсний экспорт нэмэгдэнэ. Ингэснээр төсөв бүрдүүлэхээс гадна стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтаа хийе гэж байгаа юм. Тухайлбал, 14 мега төслийн хамгийн чухал нь говийн бүс нутагт ус татах асуудал байна. Энэ усыг татахын тулд тодорхой хэмжээний нүүрсийг бартераар өгч оронд нь усны хоолойн асуудлаа шийдсэнээр ирээдүйд илүү их мөнгө олж төсөвт орлого төвлөрүүлэх боломж бүрдэнэ.
Энэ мэт холыг харсан ажил хийж байна. Түүнээс биш уул уурхайн бүх бүтээгдэхүүнээ бартераар өгөх тухай яриад байгаа асуудал байхгүй.
Харин УИХ-ын гишүүдээс "Уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос төсвийн бүрдүүлэлтийн дийлэнх хувийг бүрдүүлэх ёстой. Тиймээс бартераар нийлүүлэх нүүрсний тоо хэмжээг зааж өгөх ёстой" гэсэн байр суурь илэрхийлж байна.
-Эх сурвалж: News.mn
| Б.Дэлгэрсайхан: Монгол Улсын агаарын тээвэрт нефтийн хэрэглээ жил бүр нэмэгдэж байна | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт