Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага нь НҮБ, Зам, тээврийн яамтай хамтран “Монгол Улсын дэд бүтцийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтад уур амьсгалын дасан зохицох чадварыг нэвтрүүлэх нь” сэдэвт семинарыг зохион байгуулж байна.
Энэхүү семинарын зорилго нь дэд бүтцийн төлөвлөлтөд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэвтрүүлэх талаар салбарын өнөөгийн мэдлэг ойлголт, оролцоо, ололт амжилтын талаар хэлэлцэхээр салбарын яам, агентлагийн төрийн өндөр албан тушаалтнуудыг нэгэн дор хуралдуулахад оршиж байгаа юм.
Азийн тогтвортой дэд бүтцийн хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газрыг бүх дэд бүтцийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд уян хатан тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Энэ нь одоо байгаа сорилтуудыг шийдвэрлэх, боломжуудыг тодорхойлоход тусалж, дэд бүтцийн төлөвлөлт, санхүүжилтийн түвшинд уур амьсгалд тэсвэртэй байдлыг уялдуулан нэгтгэх чадавхийг бий болгоход эрмэлздэг юм.
Семинарын эхэнд уур амьсгалд тэсвэртэй дэд бүтцийн талаар танилцуулаад Засгийн газрын зүгээс энэ чиглэлд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар яамд болон төрийн байгууллагуудыг мэдээллээр хангалаа.
“Монгол Улсын дэд бүтцийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтад уур амьсгалын дасан зохицох чадварыг нэвтрүүлэх нь” сэдвээр хэлэлцлээ | |
Зам, тээврийн яам Facebook |