Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн яамны хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл хуралдлаа

2025/04/24
Зам, тээврийн яамны хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үүрэг бүхий Зам, тээврийн яамны Дэд зөвлөл 2024 оны үйл ажиллагаагаар яамдаас тэргүүлж “Оны шилдэг зөвлөл”-өөр шалгарсан.

Уг дэд зөвлөл хуралдаж 2025 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлав. Дэд зөвлөлөөс 2025 онд зам, тээврийн салбарт дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг онцгойлон анхаарч, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд.

  • Салбарын хэмжээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах,
  • Автотээврийн салбарт мөрдөж буй зорчигч тээврийн 6 стандарт, ачаа, зорчигч тээврийн дүрмийг шинэчлэн дэд бүтцийн хүртээмжийг бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх;
  • Олон улс, улсын чанартай авто зам дагуух үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, авто зогсоол байгуулахад дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний үйлдвэрлэсэн бараа, ажил үйлчилгээг худалдан авах ажиллагааг дэмжих
  • Орон нутгийн төмөр замын өртөө, нисэх буудлын дэд бүтцийн хүртээмжийг  нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах зэрэг болно.
Зам, тээврийн яамны хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл хуралдлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх