
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан "Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам"-ын төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр (2025.04.25) Хөшигийн хөндийд ёслол төгөлдөр боллоо.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгийг
бүрэн эхээр нь нийтэлж байна.

Эрхэм хүндэт зочид оо,
Эрхэм хүндэт Үндэсний бүтээн байгуулагч, инженерүүд ээ!
Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгчид Та бүхэнд талархал илэрхийлж, Зам, тээврийн яамны нэрийн өмнөөс халуун мэндчилгээ дэвшүүлье!
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой чухал үүрэгтэй төмөр замын нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөрш орнуудыг холбосон төмөр замын төв шугамыг шинэчлэх, хилийн боомтуудыг төмөр замаар үе шаттай холбох, шинэ терминалуудыг барих зэрэг ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан "Шинэ сэргэлтийн бодлогo", Нийслэл Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө зэрэг хөгжлийн бодлогын баримт бичигт Хөшигийн хөндийд “Эдийн засгийн чөлөөт бүс, үйлдвэржилт, тээвэр логистикийн бүс байгуулахаар тусгагдсан билээ.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлд шинээр баригдах салбар төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг “Монголын төмөр зам” ТӨХК хариуцан боловсруулж дууссан бөгөөд тус төмөр зам нь Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумдууд, Улаанбаатар хотын Хан-Уул, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрээр дамжих 151.5 километр дэлгэмэл урттай, 3 дугаар зэрэглэлийн, 25тн-ын голын даацтай, 12.2 сая метр куб ухмалын ажил, 8.3 сая метр куб далангийн ажил, 115 ширхэг ус өнгөрүүлэх хоолой, 5 байршилд нийтдээ 2,5 километр урт төмөр бетон гүүрэн байгууламж бүхий үндэсний томоохон бүтээн байгуулалт болох юм.
Энэхүү төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд төслийг 2 үе шаттай хэрэгжүүлнэ. Нэгдүгээр үе шатанд Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндийн логистик төв хүртлэх 87.2 км төмөр замыг барих ба 850.4 тэрбум төгрөгийн, Хоёр дахь үе шатанд Хөшигийн хөндий-Шувуун фабрик чиглэлийн 15.6 км төмөр замыг барих ба 358.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах тооцоолол гарсан.
БНХАУ-ын Эрээн өртөөнөөс Улаанбаатар хот чиглэлд жилд 39,300 ширхэг чингэлэг, 19,000 ширхэг битүү вагон ачаа тээвэрлэгддэг бөгөөд Амгалан, Улаанбаатар, Толгойт өртөөн дэх шилжүүлэн ачих терминалууд дээр буудаг.
Дээрх терминалуудыг Хөшигийн хөндий тээвэр логистикийн төв рүү шилжүүлснээр Улаанбаатар хотод ирэх импортын бараа, бүтээгдэхүүн болох өссөн дүнгээр 3.5 - 20 сая тонн хүртэл ачаа тээвэрлэхээр тооцвол хоногт дунджаар 316 – 1800 орчим том оврын авто машиныг Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх боломжтой юм. Мөн Нийслэлд төмөр зам, автозам нэг түвшинд огтлолцдог гармууд дээр галт тэрэгний хөдөлгөөнд зориулж хоногт дунджаар 144 минут авто замын хөдөлгөөн хаадаг хугацааг 21-120 минутаар багасгах боломж бүрдэж, автозамын түгжрэлийг бууруулахад үлэмж хувь нэмэр оруулах, орон нутгийн бараа материал татах авто тээврийн ачаалал нийслэлд 50 хүртэл хувиар буурах, төмөр зам ашиглалтад орсон эхний жилээс 3.5 сая тонн ачаа, цаашлаад жил тутам өсөн нэмэгдсээр 20 сая тонн ачаа боловсруулах зэрэг нийгэм эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой төсөл юм.
Энэхүү бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаандаа хэрэгжиж, нээлтийн өдөр баяртайгаар эргэн уулзахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Та бүхэнд ажлын амжилт хүсье!
Анхаарал хандуулсанд баярлалаа.
| Б.Дэлгэрсайхан: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлд баригдах салбар төмөр зам нь үндэсний томоохон бүтээн байгуулалтын нэг байх болно | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ