Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

"Авлигын гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хор хөнөөл" сэдэвт сургалт зохион байгуулав

2025/05/30
"Авлигын гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хор хөнөөл"  сэдэвт сургалт зохион байгуулав

Зам тээврийн яамны албан хаагчдад чиглэсэн “Мэдээллийн цаг” арга хэмжээ нь 14 хоногт 1️ удаа тогтмол зохион байгуулагддаг бөгөөд албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх, ёс зүйн хэмжээг мөрдүүлж, харилцаа хандлагыг сайжруулах зорилготой юм.

Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Н.Батчулуун "Авлигын гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хор хөнөөл"  сэдэвт сургалт зохион байгуулж, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний талаар албан хаагчдад мэдээлэл өглөө.

Сургалтын үеэр тодорхой жишээ баримтад тулгуурлан, иргэдийн өдөр тутмын амьдралд нь тохиолдож болзошгүй авлигын эрсдэл, түүний хор уршгийн талаар болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар хэлэлцүүлэх байдлаар сургалтыг явуулсан юм.

"Авлигын гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хор хөнөөл" сэдэвт сургалт зохион байгуулав  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх