Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов 2025 оны зургадугаар сарын 01-02-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Төрийн айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй “Монгол-Туркменистан улсын бизнес форум”-ыг өнөөдөр Монголын худалдаа аж үйлдвэрлэлийн танхимд амжилттай зохион байгууллаа.
Эдийн засгийн форумд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан оролцож үг хэллээ. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Агаарын болон олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Мал аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай яам хоорондын хэлэлцээр” болон тээвэр, логистик, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааны үндэс суурь болсон бусад баримт бичигт гарын үсэг зурсан.
Монгол-Туркменистан улсын төрийн тэргүүн жил хүрэхгүй хугацаанд харилцан төрийн айлчлал хийж буй нь хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, хоёр талын бизнесийн түншлэл, харилцан ашигтай хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтад онцгой чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэв.
Мөн манай хоёр улс далайд гарцгүй улс орны хувьд тээврийн холболтын асуудлаар харилцан туршлага солилцох, хамтран ажиллах, Азиас Европ руу чиглэсэн тив дамнасан тээврийн коридор бий болгох, цаашид зам, тээвэр, дэд бүтцийн салбарт Туркменистан Улсын хөрөнгө оруулагчидтайгаа идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.
Тус бизнес форумын үеэр хоёр улсын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид хоёр улсын экспортыг нэмэгдүүлэх, зам тээвэр, дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хэрхэн хамтран ажиллах талаар туршлага солилцож, экспортыг нэмэгдүүлэх бодлого, хөрөнгө оруулалтын боломжийн талаар харилцан мэдээлэл солилцож, хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай уулзалт хэлэлцүүлгийг өрнүүлж байна.
Туркменистан улсын зам, тээвэр, дэд бүтцийн салбарт хамтран ажиллахаа илэрхийллээ | |
Зам, тээврийн яам Facebook |