Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БНСУ-тай далайн салбарт хамтран ажиллана

2025/06/04
БНСУ-тай далайн салбарт хамтран ажиллана

Монгол Улсын Далайн захиргаа болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөлөг Онгоц Эзэмшигчдийн холбоо хооронд далайн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичиг байгуулагдсанаар Монгол Улсын далайн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх, хөлөг онгоцны бүртгэлийг чанаржуулах, далайн тээврийн бодлого, хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн олон талын мэдээлэл солилцох боломж нээгдэж байна.

БНСУ-ын Хөлөг Онгоц Эзэмшигчдийн холбоо нь “HMM”, “Чангым олон улсын ачаа тээвэр”, “Кореа шиппинг” зэрэг нийт 155 гишүүн байгууллагыг нэгтгэсэн бөгөөд их далайд болон эрэг орчмын тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг томоохон байгууллага юм.

Дашрамд дурдахад, БНСУ нь дэлхийд далайн тээврээр дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг далайн тээврийн томоохон улс юм.

БНСУ-тай далайн салбарт хамтран ажиллана  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх