Төрийн албаны зөвлөлөөс “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяныг зохион байгуулж буй. Зам, тээврийн яамнаас тус аяны хүрээнд “Бага тэнгэр” олон улсын сургуулийн ахлах ангийн сурагчдад Монголын төрт ёсны уламжлал, төрийн албаны онцлог бахархал, Зам, тээврийн салбарын ажил, мэргэжлийг сурталчлах арга хэмжээг зохион байгуулав.
Арга хэмжээнд Зам, тээврийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга С.Мяндасмаа, Замын хөдөлгөөний үндэсний зөвлөлийн ажлын албаны мэргэжилтэн А.Энхболд, мэргэжилтэн Э.Жаргалсайхан, Б.Номин-Эрдэнэ нар оролцлоо.
Энэ үеэр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн талаар ойлголт өгч, дугуй, скүүтэр, мопедтой замын хөдөлгөөнд оролцоход анхаарах талаар зөвлөгөө өгөв
“Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна | |
Зам, тээврийн яам Facebook |