Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Бээжин-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг ТАВАН жилийн дараа дахин аялж эхэллээ

2025/06/05
Бээжин-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг ТАВАН жилийн дараа дахин аялж эхэллээ

Бээжин-Улаанбаатар чиглэлийн 23 дугаар галт тэрэг цар тахлаас хойш таван жилийн хугацаанд зогссоны дараа 2025 оны зургадугаар сарын 04-ний өдөр анхны аяллаа хийлээ.

Бээжин-Улаанбаатарын анхны галт тэргийг анх 1975 онд аялуулж байсан. 1975-1985 оны хооронд Бээжин-Улаанбаатарын галт тэргийг Бээжин-Москва чиглэлийн гал тэргэнд холбож явуулдаг байсан бол 1985 оны тавдугаар сараас эхлэн тусдаа бие даасан галт тэрэг болгон аялуулж эхэлсэн. Үүнээс хойш Монгол Улс, БНХАУ хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсоор ирсэн юм.

Цаашид энэхүү 23 дугаар галт тэрэг долоо хоног бүрийн мягмар гарагт Бээжин хотоос хөдөлж Улаанбаатарт лхагва гарагийн 14.35 цагт ирэх бол тус чиглэлийн 24 дүгээр галт тэрэг пүрэв гарагийн 07.18 цагт хөдөлж, баасан гарагийн 14.35 цагт Бээжин хотноо хүрнэ.

Бээжин-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг ТАВАН жилийн дараа дахин аялж эхэллээ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх