Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлого төлөвлөлтийн бусад баримт бичигтэй уялдуулан зам, тээврийн салбар дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж, олон жил гацсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж, хөгжлийг урагшлуулахад чиглэгдсэн дараах ажлуудыг хэрэгжүүлж байна.
Энэ удаад төмөр замын салбарт хийсэн онцлох таван ажлыг онцолж байна.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан 14 мега төслийн эхэнд “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина гэж төлөвлөсөн билээ.
Энэ ажлын хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2025 оны хоёрдугаар сарын 14-нд байгуулж, яг гурван сарын дараа бүтээн байгуулалтын ажлыг ийнхүү эхлүүлж байна.
Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь төмөр зам бөгөөд Монгол Улс 70 жилийн дараа Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замыг холбож байна

Энэхүү төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч, жилд 1.5 тэрбум ам.доллараар орлого нэмэгдэнэ. Анх 2004 оноос ярьж, 2008 оноос хойш үргэлжилсэн хэлэлцээр ийнхүү бодит ажил болж байна.
Барилга угсралтын ажил 2025-2027 онд, төслийн төсөвт өртөг 902 тэрбум төгрөг, санхүүжүүлэлтийг “Эрдэнэс тавантолгой” ХК хариуцаж байна. Тус холболтын төмөр зам нь 1 дүгээр зэрэглэлтэй, жилд 30 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай, өргөн цариг 8.7 км, нарийн цариг 10.8 км, гүүрийн урт 1.46 км хос замтай, 4,26 км 3.77 км тус тус өргөн, нарийн цариг дангаар байрлахаар байна.
БНХАУ-ын талаас эхний ээлжинд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг барьж, ашиглалтад оруулсны дараа бусад боомтуудыг төмөр замаар холбох боломж нөхцөл бүрдэнэ.

Засгийн газрын 2025 оны 01 сарын 14-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор Багахангай-Хөшигийн хөндий чиглэлд салбар төмөр зам барих шийдвэрийг гаргаж, тус төслийн барилгын ажлын нээлтийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хийсэн билээ.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлд шинээр баригдах салбар төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг “Монголын төмөр зам” ТӨХК хариуцан боловсруулж дууссан бөгөөд тус төмөр зам нь Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумдууд, Улаанбаатар хотын Хан-Уул, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрээр дамжих 151.5 километр дэлгэмэл урттай, 3 дугаар зэрэглэлийн, 25тн-ын голын даацтай, 12.2 сая метр куб ухмалын ажил, 8.3 сая метр куб далангийн ажил, 115 ширхэг ус өнгөрүүлэх хоолой, 5 байршилд нийтдээ 2,5 километр урт төмөр бетон гүүрэн байгууламж бүхий үндэсний томоохон бүтээн байгуулалт болох юм.

Энэхүү төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Нэгдүгээр үе шатанд, Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндийн логистик төв хүртлэх 87.2 км төмөр замыг барина. Хоёр дахь үе шатанд Хөшигийн хөндий-Шувуун фабрик чиглэлийн 15.6 км төмөр замыг барина. Төслийг 2025 онд багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлд шинээр баригдах салбар төмөр замыг барьснаар нийслэл Улаанбаатар хотын түжрэлийг асуудлыг тодорхой хувиар бууруулах чухал ач холбогдолтой.
Тухайлбал, БНХАУ-ын Эрээн өртөөнөөс Улаанбаатар хот чиглэлд жилд 39,300 ширхэг чингэлэг, 19,000 ширхэг битүү вагон ачаа тээвэрлэгддэг бөгөөд Амгалан, Улаанбаатар, Толгойт өртөөн дэх шилжүүлэн ачих терминалууд дээр буудаг.
Дээрх терминалуудыг Хөшигийн хөндий тээвэр логистикийн төв рүү шилжүүлснээр Улаанбаатар хотод ирэх импортын бараа, бүтээгдэхүүн болох өссөн дүнгээр 3.5 - 20 сая тонн хүртэл ачаа тээвэрлэхээр тооцвол хоногт дунджаар 316 – 1800 орчим том оврын авто машиныг Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх боломжтой юм.

Мөн хүн ам олноор сууршсан, 1,5-2 сая хүн амтай Улаанбаатар хотод аюултай ачаа тээвэр болох тэсэрч дэлбэрэх, агаарт дэгдэх эрсдэл өндөртэй ачаа тээврийг хот руу оруулахгүй байх онцгой ач холбогдолтой. Түүнчлэн нийслэлд төмөр зам, автозам нэг түвшинд огтлолцдог гармууд дээр галт тэрэгний хөдөлгөөнд зориулж хоногт дунджаар 144 минут авто замын хөдөлгөөн хаадаг хугацааг 21-120 минутаар багасгах боломж бүрдэж, автозамын түгжрэлийг бууруулахад үлэмж хувь нэмэр оруулах, орон нутгийн бараа материал татах авто тээврийн ачаалал нийслэлд 50 хүртэл хувиар буурах, төмөр зам ашиглалтад орсон эхний жилээс 3.5 сая тонн ачаа, цаашлаад жил тутам өсөн нэмэгдсээр 20 сая тонн ачаа боловсруулах зэрэг нийгэм эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой төсөл юм.

"Чайна энержи коксжих нүүрс (Тяньжин)" ХХК-ийн худалдан авах нүүрс болох нийт 247 сая тонн ачааг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайгаас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Гашуунсухайт-Ганцмод боомт чиглэлд авто тээврээр 2041 он хүртэл 16 жилийн хугацаатайгаар тээвэрлэх гэрээг 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр байгуулав.

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөж эхэлснээр “Төмөр замын газар” Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулах шийдвэрийг гаргаж, 48 хүний орон тоотой байгуулага шинээр үүд хаалгаа нээн ажиллаж эхлээд байна.
Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдах Төмөр замын газар нь өсөн нэмэгдсээр байгаа тээврийн хэрэгцээг хангах, төмөр замын суурь бүтцүүдийн галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч болон тээвэрлэгч хоорондын харилцааг зохицуулах, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх, төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх, тээврийн сүлжээг өргөжүүлэх, төмөр замын чиглэлийн судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаан, технологи, инновацыг нэвтрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төмөр замын салбарт мөрдөх дүрэм, журам, стандартыг боловсронгуй болгох, төмөр замын тээврийн үйлчилгээнд оролцогч олон өмчийн хэлбэрийн хуулийн этгээдийн зах зээлийн өрсөлдөөний тэгш байдлыг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрыг байгуулахдаа Зам, тээврийн сайдын 2025 оны төсөвт багтаан “Галт тэрэгний хөдөлгөөний зохицуулалтын нэгдсэн төв” улсын үйлдвэрийн газрыг татан буулгаж, Зам, тээврийн яамнаас агентлагийн чиг үүргийг хэрэгжүүлдэг тодорхой тооны орон тоог шилжүүлэх замаар улсын төсөвт дарамт учруулахгүйгээр байгуулахаар төлөвлөсөн байна.

Төмөр замын салбарт адил төстэй үйл ажиллагаа эрхэлж буй “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг “Монголын төмөр зам” ТӨХК-д үйл ажиллагааг нь нэгтгэснээр төрийн өмчид байгаа төмөр замын компаниудын бүтэц, орон тооны давхцал үгүй болж, ажлын бүтээмж, менежментийг нь шат дараатай сайжруулах ажлыг эхлүүлээд байна.
Энэ ажлын хүрээнд төрийн өмчит компаниудын төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, ажлын үр дүн, эдийн засгийн үр ашиг хангалтгүй байгааг тооцоо судалгааг хийсний үндсэн дээр төрийн өмчид байгаа төмөр замын компаниудыг бүтэц орон тоог нэгтгэж, ажлын бүтээмж, менежментийг нь сайжруулах ажлыг шат дараатай хийж эхлээд байна.

| ТАНИЛЦ: Төмөр замын салбарт хийсэн онцлох ТАВАН ажил | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ