Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлого төлөвлөлтийн бусад баримт бичигтэй уялдуулан зам, тээврийн салбар дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж, олон жил гацсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж, хөгжлийг урагшлуулахад чиглэгдсэн дараах ажлуудыг хэрэгжүүлж байна.
Энэ удаад иргэний нисэхийн салбарт хийсэн онцлох таван ажлыг онцолж байна.
Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Туркменистан Улстай 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, Бүгд Найрамдах Итали Улстай 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр, Кувейт Улстай 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус тус байгуулж шууд нислэг эхлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүллээ.
Австрали, Испани, Руанда, Саудын Араб улсуудтай Агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, байгуулах бэлтгэл ажлыг бүрэн хангалаа.
Агаарын харилцааны тухай Засгийн газар, хоорондын хэлэлцээрийг Болгар Улс, Нидерландын Хаант Улсын Засгийн газартай байгуулах асуудлыг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлэв.

Агаарын харилцааны тухай Засгийн газар, хоорондын хэлэлцээрийг Болгар Улс, Нидерландын Хаант Улсын Засгийн газартай байгуулах асуудлыг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлэв.

Иргэний нисэхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллав.
Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газрын 2024 оны 189 дүгээр тогтоолоор Иргэний нисэхийн ерөнхий газрыг иргэний нисэхийн аюулгүй байдал, аюулгүйн хамгаалалтын хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий тохируулагч агентлаг болгон өөрчилж, мөн өдрийн 193 дугаар тогтоолоор агаарын навигаци, нисэх буудал, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ болон аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой чиг үүргийг хэрэгжүүлэх “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийг байгуулсан.
Ингэснээр иргэний нисэхийн салбарт төрийн хяналт, зохицуулалтын чиг үүргийг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт шаардлагын дагуу хэрэгжүүлэн, нислэгийн аюулгүй, үр ашигтай, тасралтгүй ажиллагааг хангаж, иргэний нисэхийн салбарын аюулгүй ажиллагааны түвшин олон улсын хэмжээнд дээшлэх, Монгол Улсын агаарын зайд үйлдэгдэх нислэгийн тоо, зорчигч, ачаа тээвэр нэмэгдэж, орлого өсөх хууль, эрх зүйн таатай нөхцөл бүрдлээ.

Агаарын тээврээр Монгол Улс анх удаа 2024 онд 2.2 сая зорчигч тээвэрлэж, “МИАТ” ТӨХК нь 1,1 сая зорчигч тээвэрлэлээ.

Монгол Улсын агаарын зайд ашиглагдаж буй үзүүлэлтэд тулгуурласан навигаци бүхий, чиг шулуун RNAV-5 төрлийн 16, уламжлалт навигаци бүхий 33 агаарын замуудын аюулгүй нам өндрийг Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын стандарт шаардлагын дагуу олон улсын өндрийн загвар (EGM-08)-аар шинэчлэн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/36 дугаар тушаалаар шинэчлэн тогтоосон. Агаарын зам, агаарын зайн ашиглалтад тогтмол дүн шинжилгээ хийж, олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх нь иргэний нисэхийн аюулгүй байдал болон нислэгийн аюулгүй байдлын түвшнийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал 2024 онд Монгол Улсын агаарын тээврийн түүхэнд анх удаа дэлхийн агаарын тээвэрлэгчид, нисэх буудлуудад зэрэглэл олгодог олон улсын агаарын тээврийн судалгаа, үнэлгээний "Скайтракс" аудитын байгууллагаас 4 одын зэрэглэлийг хүртэж, нисэх буудлын үйлчилгээ, аюулгүй ажиллагааны дэлхийн жишигт нийцсэн нисэх буудал боллоо. Их Британийн Лондон хотод төвтэй тус байгууллага нь нисэх буудлуудыг 800 гаруй шалгуур үзүүлэлтээ 1-5 оноогоор үнэлдэг байна.
Энэ дагуу “Чингис хаан” ОУНБ-ын зорчигч үйлчлүүлэгч рүү чиглэсэн бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, нисэх буудлын тав тух, цэвэр цэмцгэр байдал, орчны тохижилт, цахим хуудсын ажиллагаа, үйлчилгээний ажилтнуудын харилцаа хандлага, гадаад хэлний мэдлэг зэрэг 800 гаруй шалгуур үзүүлэлт бүрээр үнэлжээ. “Чингис хаан” олон улсын нисэх буудал нь “4 од” зэрэглэл авсан ч зарим үйлчилгээ нь таван онооны шалгуур хангасан.
Дэлхийд дөрвөн одны зэрэглэлтэй 22, таван одны зэрэглэлтэй 89 нисэх буудал байдаг тул тэдгээр дэлхийн шилдэг 111 буудлын нэг нь “Чингис хаан” нисэх буудал боллоо. Мөн үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК нь Монгол Улсаас АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд АНУ-ын иргэний нисэхийн ерөнхий газар “FAA” FAR-145 дүрмээр агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрыг гэрчилгээжүүлэх аудит шалгалтад амжилттай шалгуулан тэнцэж, “МИАТ” ТӨХК нь АНУ-ын нислэгийн аюулгүй ажиллагаа, техникийн үйл ажиллагааны чанар, стандартыг бүрэн хангасан агаарын тээвэрлэгч боллоо.

Чингис Хаан Нисэх буудлыг Япон Улсын хөнгөлөлттэй зээлээр өргөтгөнө
Япон Улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг өргөтгөх ажлыг тохиролцоод байна. "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг өргөтгөх төслийн техник эдийн засгийн үндэслэлийг Япон улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-ийн захиалгаар "Oriental consultans" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд төслийн ТЭЗҮ-г 2026 оны эхээр дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. ТЭЗҮ-ийг хийж гүйцэтгэснээр шаардлагатай хөрөнгийн хэмжээ тодорхой болно.
Агаарын тээврийн тухай Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хооронд 2023 онд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд тус улсын “Юнайтэд Эйрлайнс” компани 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Япон Улсаар дамжин Америкийн Нэгдсэн Улс руу 7 хоногт 3 удаагийн нислэг үйлдэж эхэллээ.
Монгол Улс, АНУ-ын харилцаа Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн түвшинд хүрч, хамтын ажиллагаа бүхий л салбарт баяжин тэлж байгаа энэ үед эхэлж буй Хьюстон-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг нь зөвхөн Монгол Улс, АНУ-ын хооронд төдийгүй Монгол Улс, Япон Улсын хооронд ч худалдаа, эдийн засаг, тээвэр, аялал жуулчлал зэрэг олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
Манай улс дотоодын агаарын тээвэрлэгч компанийн хөлгөөр АНУ руу шууд нислэг эхлүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд хоёр улсын холбогдох байгууллагууд шаардлагатай бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн ханган ажиллаж байна.

| ТАНИЛЦ: Иргэний нисэхийн салбарт хийсэн онцлох ТАВАН ажил | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт