Нүүрсний тээврийг оновчтой зохион байгуулах, хил дээрх нүүрсний овоолгыг яаралтай шийдэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг богино хугацаанд эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий АЖЛЫН ХЭСЭГ Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтуудад ажиллаад ирлээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар тэргүүлж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө.
Мөн аж ахуйн нэгжүүдээс тавьсан зарим саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр болов.
Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтуудад ажиллав | |
Зам, тээврийн яам Facebook |