Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Туркменистан Улсын Шадар сайд Ходжамырат Гелдимурадовтай уулзлаа

2025/06/02
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Туркменистан Улсын Шадар сайд Ходжамырат Гелдимурадовтай уулзлаа

Монгол-Туркменистан улсын бизнес форумын хүрээнд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Туркменистан Улсын Шадар сайд Ходжамырат Гелдимурадовтай уулзлаа.

Талууд энэхүү уулзалтаар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор тээвэр ложистикийн салбарт хамтран ажиллах боломжтой гол чиглэлүүдийг хэлэлцэж, Ази Европ руу чиглэсэн тээврийн маршрутыг харилцан ашигтай байдлаар тодорхойлж, хамтран ажиллах боломжуудыг хэлэлцлээ.

Энэ нь манай хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулахад чухал ач холбогдолтойг сайд нар онцлов.

Мөн уулзалтын хүрээнд талууд олон улсын тээврийн харилцааны чиглэлд автотээврийн бодлого төлөвлөлт хариуцсан холбогдох газрын дарга нартай дахин уулзалт товлож, хамтын ажиллагааны хүрээнд ярьсан санал санаачилгуудыг богино хугацаанд бодит ажил хэрэг болгох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Туркменистан Улсын Шадар сайд Ходжамырат Гелдимурадовтай уулзлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх