Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Х.Итгэлт: Газрын тосны бүтээгдэхүүний төмөр замын тээврийн суурь бүтцийн тарифыг 50 хүртэл хувиар бууруулна

2025/05/30
Х.Итгэлт: Газрын тосны бүтээгдэхүүний төмөр замын тээврийн суурь бүтцийн тарифыг 50 хүртэл хувиар бууруулна

Зам тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт дараах мэдээллийг өглөө.

Зам, тээврийн яамнаас Сүхбаатар-Зүүнбаян-Цогтцэций-Тавантолгой чиглэлд импортын нефтийн бүтээгдэхүүний тээврийг төмөр замаар шуурхай тээвэрлэх зохицуулалтыг хийж, холбогдох тушаал шийдвэрүүдийг гарган ажиллаж байна.

Ингэхдээ Тавантолгой хүртэлх тухайн чиглэлд тээвэрлэгдэж буй газрын тосны бүтээгдэхүүний төмөр замын тээврийн суурь бүтцийн тарифыг 50 хүртэл хувиар бууруулах зохицуулалтыг хийж байна.

Мөн говийн бүсэд шатахууны нөөц бүрдүүлэхтэй холбоотойгоор аюултай ачаа хадгалах сав, ачиж буулгах талбай байгуулахад аж ахуйн нэгж байгууллагуудад хууль, тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлж, газрын асуудлыг шийдвэрлэхэд аймаг, орон нутгийн Засаг дарга нартай хамтран ажиллахаар ярилцаж байна.

Х.Итгэлт: Газрын тосны бүтээгдэхүүний төмөр замын тээврийн суурь бүтцийн тарифыг 50 хүртэл хувиар бууруулна  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх