Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.05.29) БНХАУ-ын “CRRC Qiqihar” буюу “Цицихар” галт тэрэгний үйлдвэрлэлийн компанийн төлөөлөгчдыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Хятадад технологийн шинэчлэлийг төмөр замын вагон үйлдвэрлэлээр олон жил тэргүүлж ирсэн “Цицихар” компанитай хамтран ажиллах тухай санал солилцлоо. Тэр дундаа тусгай зориулалтын вагон худалдан авах, тус байгууллагаас бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авч буй Монгол Улсын ААН, компаниуд, бизнес эрхлэгч нарт зориулсан зээлийн үйлчилгээг нэвтрүүлэх, галт тэрэгний засвар үйлчилгээний төв байгуулах, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх тухай боломжуудын талаар хэлэлцлээ.
Уулзалтад “Цицихар” компанийн ТУЗ-ын дарга Ю Вэй, тус компанийн нэгдүгээр орлогч дарга Чжу Юнхой, Маркетинг экспортын албаны менежер Би Цзицзян нар оролцлоо.
БНХАУ-ын “CRRC Qiqihar” буюу “Цицихар” галт тэрэгний үйлдвэрлэлийн компани нь задгай вагон, битүү вагон, хавтгай вагон, бункер вагон, тусгай зориулалтын вагон, том оврын вагон, төмөр замын кран, сэлбэг хэрэгсэл гэх мэт 300 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний, өндөр түвшний технологийн компани юм.
”CRRC Qiqihar” нь Хятад улсын дотоодын зах зээлийг хангаад зогсохгүй гадаадад өндөр хөгжилтэй орнуудад бүтээгдэхүүнээ экспортолдог бөгөөд одоогоор Австрали, Шинэ Зеланд, АНУ, Өмнөд Солонгос, Бразил, Монгол, Казахстан, Нигери зэрэг дэлхийн 30 гаруй улс оронд ачааны вагон экспортолжээ.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ “Монгол Улсын хөдлөх бүрэлдэхүүний дийлэнх хувийг ОХУ-д үйлдвэрлэсэн хөдлөх бүрэлдэхүүн эзэлдэг бөгөөд эдгээр хөдлөх бүрэлдэхүүнүүд нь ОХУ-д үйлдвэрлэсэн “СА-3” авто угсраатай байдаг. Энэхүү “СА-3” авто угсрааг БНХАУ-д үйлдвэрлэдэг өөрөө хөмрөгч авто угсраа болгон өөрчлөж, ашиглах шаардлагатай байгаа тул энэ чиглэлээр хийгдсэн судалгаа, тооцоолол байгаа бол туршлага солилцож, вагонуудын авто угсрааг өөрчлөн тоноглох ажилд хамтран ажиллахыг хүссэн юм.
Мөн 2025.05.14-нд Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замын барилгын ажлын нээлтийг албан ёсоор хийснийг дурдаад төслийг хэрэгжүүлж дуусахад уг төмөр замд өөрөө хөмрөгч авто угсраатай вагонуудыг ашиглахаар Хятадын талтай тохиролцсоныг онцоллоо. Иймд ачааны вагон үйлдвэрлэх нийлүүлэх, засвар үйлчилгээг Монголд хийх тухай саналыг бас дэвшүүлэн тавив. Уулзалтын төгсгөлд "Цицихар" компанийн удирдлагууд энэхүү саналыг судалж үзээд, хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.
| БНХАУ-ын галт тэрэгний үйлдвэрлэлийн компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо
Жендэрийн үндэсний хороотой хамтран "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулав
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл хуралдлаа
ТАНИЛЦ: Зам, тээврийн салбарт хийгдэж буй онцлох ТАВАН ажил
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн яамны хөдөлмөрийн дотоод журам
Автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмын төсөлд санал авч байна.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
ТЕНДЕРИЙН УРИЛГА
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
ЭМГЭНЭЛ
Э.Төрбаяр: Дэд бүтцээ сайжруулснаар навигацийн орлого 1.5 их наядад хүрэх боломжтой
Төмөр замын тээврийн осол, зөрчлийг шинжлэн шалгах журмын төсөл
Зам, тээврийн яам болон Дуньяны Их Сургуулийн хамтарсан тэтгэлэг хөтөлбөрийн танилцуулга уулзалт болно
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 2 дугаар сар/
Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
ОЛОН УЛСЫН ДАЛАЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
Ховд аймгийн “Ховд” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлыг 4D ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Авлигатай тэмцэх газраас улсын авто замын санд авлигын эрсдэлийн үнэлгээ хийнэ
Даланзадгад-Цогтцэций чиглэлийн төмөр замын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
“ГОВИЙН БҮСИЙН ХӨГЖИЛ-2026: ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ажилчидтай уулзлаа
Төмөр замчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодлогоор дэмжинэ гэв
Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр замын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА