”2025 оны Сувон ITS (ухаалаг тээврийн систем) Ази Номхон далайн бүсийн ерөнхий хурал" 28-30-ны өдрүүдэд БНСУ-ын Сувон хотод зохион байгуулагдаж байна.
Чуулганд Ази Номхон далайн бүс нутгийн 30 гаруй улс орон "ITS-ээр хэт холбосон хотууд" сэдвийн дор ерөнхий хуралд оролцож байгаа бөгөөд тус форумд Малайз, Балба, Вьетнам зэрэг 12 орны дэд сайд нар ITS-д суурилсан дижитал өөрчлөлт, хот хоорондын холболтын алсын харааг танилцуулж байна.
Форумын үндсэн зорилтууд нь бусад орны мэргэжилтнүүдтэй туршлага мэдлэгээ хуваалцаж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээх, ухаалаг тээврийн хэрэгсэл буюу ITS-ийн хамгийн сүүлийн үеийн судалгаа, хөгжүүлэлтийн талаарх мэдээллийг шууд эх сурвалжаас авах боломжтой юм.
Монгол Улсаас ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд оролцож байгаа бөгөөд форумын үеэр тэрээр Азийн болон дэлхийн ITS хөгжлийн чиг хандлага, бодлого, стратегийн талаарх хурал уулзалт, хэлэлцүүлгүүдэд оролцож байна.
Тус форумд Монгол Улсаас бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх хоёр шинэ санал дэвшүүлж буйгаа танилцууллаа.
2025 оны Сувон ITS Ази Номхон далайн бүсийн ерөнхий хуралд оролцож байна | |
Зам, тээврийн яам Facebook |