БНСУ-ын Сувон хотод “ITS APF 2025 ” (Ази Номхон далайн орнуудын Ухаалаг тээврийн системийн форум-2025) форум 2025 оны 05 дугаар сарын 28-30-ны хооронд зохион байгуулагдаж байна.
Тус форумд Ази Номхон Далайн бүс нутгийн 30 орчим орны өндөр албан тушаалтнууд, сайд дарга нар, салбарын мэргэжилтнүүд оролцож, ухаалаг тээврийн системийн хөгжил, шинэчлэлтүүд болон хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай уулзалт хэлэлцүүлгийг хийх юм.
Монгол Улсаас ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд оролцож, туршлага мэдээлэл солилцож байна.
2025 оны Сувон ITS AP форум нь "ITS буюу ухаалаг тээврийн системээр холбогдсон хотууд" сэдвийн дор гурван өдөр чуулах бөгөөд форумаар “Ухаалаг тээврийн хэрэгслийн дэд бүтэц”, “Автомат жолоодлогын систем”, “Автоматжуулсан нийтийн тээвэр”, “Хөдөлгөөнт үйлчилгээний платформууд”, “Бодлого, зохицуулалт, засаглал” гэсэн сэдвүүдээр өргөн хүрээтэй хэлэлцүүлгийг өрнүүлэх юм.
Мөн форумын хүрээнд өндөр түвшний хурал уузалт, үзэсгэлэн яармаг, бизнесийн салбарынханд зориулсан тусгай хөтөлбөрүүд зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулагдах юм.
ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “ITS APF 2025”-д оролцож байна | |
Зам, тээврийн яам Facebook |