Зам, тээврийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Зам, тээврийн яамны ажил байдалтай танилцаж, уулзалт зохион байгуулав.
Уулзалтанд Зам, тээврийн дэд сайд Х.Ержан, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, газар, хэлтэс, албадын дарга, холбогдох агентлагийн удирдлагууд оролцов.
Уулзалтаар Сайд Д.Эрдэнэбат Зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил болон тус салбарын ажлын талаар мэдээлэл сонсч, Яармагийн товчоо-Зуунмод, Өндөр довын жуулчны бааз чиглэлийн одоо ашиглагдаж байгаа авто замыг сайжруулах, ажлыг гүйцэтгэх компанитай гэрээ байгуулж 2015 оны 09 дүгээр сарын 01-ны дотор эхлүүлэх, “Богд хаан” төмөр зам, Иргэний нисэхийн корпораци байгуулах тухай, Шинэ нисэх буудлын менежментийн асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх чиглэлээр холбогдох албан тушаалтануудад үүрэг даалгавар өглөө.
Тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ | |
Зам, тээврийн яам Facebook |