Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар уншиж танилцуулан шагналын хамт гардуулан өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг бүрэн эхээр нь нийтэлж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН ИЛГЭЭЛТ
Эрхэм хүндэт иргэний нисэх, нисэх хүчний ахмадууд, үе үеийн төлөөлөл, албан хаагчид, зочид төлөөлөгчид өө!
Та бүхэнд эх орны тусгаар тогтнол, хөгжил, дэвшил, аюулгүй байдлын чухал тулгуур нисэх хүчний түүхт 100 жилийн ойн халуун баярын мэндийг омогшил бахархал, хүндэтгэлтэйгээр өргөн дэвшүүлье.
Тэртээх 1925 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Монголын хөх тэнгэрт “Ю-13” онгоц дүүлэн нисэж нисэх хүчний түүх эхэлсэн бол үе үеийн нисгэгч, инженер техникийн ажилтнууд, цэргийн алба хаагчид, иргэний нисэхийн зүтгэлтнүүдийн хүчин чармайлт, нөр их хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд өдгөө энэ салбар маань нэгэн зууныг туулж, дараагийн хөгжлийн зууныг эхлүүлж байна.
Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын суурьшил сийрэг, далайд гарцгүй манай орны хувьд иргэний нисэхийн салбар нь гадаад ертөнцөд гарах гол гарц болж, улс орны эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, гадаад харилцаа, бүс нутгийн хөгжлийг тодорхойлогч стратегийн тэргүүлэгч салбар болон хөгжөөд байна.
Монголчууд бид газар зүйн байршлын давуу талаа ашиглан даяарчлагдсан иргэний агаарын тээврийн нэгэн бүрдэл болон агаарын харилцааг өргөжүүлж, Монгол улс олон улсын зорчигч болон ачаа тээврийн бүс нутгийн хэмжээний зангилаа болж, дэлхийд тэргүүлэгч хүчирхэг агаарын тээврийн салбартай болох эхлэл энэ мөчөөс эхэлж байна.
Монголын тэнгэрийн энхийн сахиул цэргийн нисэх хүчин маань Монгол Улсын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд багтаж, агаарын хил хязгаарыг сахин хамгаалах, онцгой нөхцөл байдал, гамшиг ослын үед эрэл хайгуул, аврах ажиллагаа явуулах, батлан хамгаалах чадавхыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Баатарлаг дайчин замналтай Монгол Улсын нисэх хүчин эх орноо батлан хамгаалах, ард түмэндээ үйлчлэх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэн, гавьяаны алтан хуудсаар түүхээ улам баяжуулна гэдэгт итгэл төгс байна.
Өнөөдөр та бүхэн минь өнгөрсөн зууны бахархам түүхээ дурсахын зэрэгцээ ирэх зууны хөгжлийн чиг хандлагаа тодорхойлж, Монгол Улсынхаа батлан хамгаалах эрх ашигт тулгуурласан, аюулгүй байдлын орчин, эдийн засгийн бодит чадавхад нийцсэн үйл ажиллагаа явуулах, өмнөх амжилтуудаа бататгах, орчин үеийн шинжлэх ухаанч санал, санаачилгыг ажил хэрэг болгох зайлшгүй шаардлага үүсэж байна. Та бүхнийг шинэ зууны олон олон боломж, ололт амжилт, сорилт, хариуцлага хүлээж байна.
Монгол Улсын нисэх хүчнийг үүсгэн байгуулагч, хөгжүүлэн бэхжүүлэгч үе үеийн алба хаагчид, инженер, техникчид, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд талархал илэрхийлье.
Та бүхний бахархалт замнал, амжилт бүтээл хойч үеийнхэнд маань урам зориг, үлгэр дуурайлал болсоор байх болно.
Төр засгийн зүгээс нисэхийн салбарын үндсэн үйл ажиллагаа, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавх, техник технологийн шинэчлэлт, ахуй нөхцөлийг сайжруулахад онцгойлон анхаарч бүх талаар дэмжин ажиллах болно.
Монголын Нисэх хүчний яруу алдар бадартугай.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бадрах болтугай!
| У.Хүрэлсүх: Та бүхний бахархалт замнал, амжилт бүтээл хойч үеийнхэнд маань урам зориг, үлгэр дуурайлал болсоор байх болно | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт