Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын хуралд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Зам, тээврийн сайдын мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.
УГ МЭНДЧИЛГЭЭНД:
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танаа
Эрхэм хүндэт Монгол Улсын Засгийн газрын гишүүд ээ
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө
Эрхэм хүндэт нисэхийн салбарын удирдлага, хамт олон, ахмадууд та бүхэндээ
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг Зам, тээврийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье!
Монголын тэнгэрт 1925 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Ю-13” онгоц дүүлэн ниссэнээр түүхээ эхлүүлсэн иргэний нисэхийн салбар үе үеийн нисгэгч, инженер техникийн ажилтнууд, бүх шатны ажилтан алба хаагчдын хүчин чармайлт, нөр их хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд нэгэн зууныг туулж, өдгөө бүс нутгийн хэмжээнд төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц аюулгүй, найдвартай, өрсөлдөх чадвартай болж, дараагийн хөгжлийн шинэ зууныг эхлүүлж байна.
Иргэний нисэхийн салбар нь Монгол Улсыг дэлхийн улс орнуудтай холбох гүүр болохын зэрэгцээ гадаад худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал хөшүүрэг болон улс орны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсаар, олон арван ололт амжилтыг бүтээсээр байна.
Энэхүү түүхт ойн баяраар бид өнгөрсөн зууны ололт амжилтаа дүгнэж, шинэ зууны хөгжлийн чиг хандлага, зорилгоо тодорхойлох чухал цаг үеийг хамтдаа тэмдэглэж байна.
Түүх сөхвөл бидэнд бахархах олон амжилт бий. Өнгөрсөн 2024 онд бид агаарын тээвэрт 2.2 сая зорчигч тээвэрлэж, олон улсын зорчигчдын тоо өмнөх оноос 33 хувь буюу 434 мянган зорчигчоор өссөн нь энэхүү амжилтын бодит илэрхийлэл юм.
Монгол Улсын Засгийн газраас баримталж буй агаарын тээврийг либералчлах бодлогын хүрээнд бид дэлхийн 48 улстай агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулж, шинээр 11 нислэгийн чиглэл нээж, дэлхийн 22 улсын 60 гаруй хот руу нислэг үйлдэж байна.
Тухайлбал, Олон улсын нислэгүүдээс дурдвал, АНУ болон Франкфурт, Истанбул, Красноярск, Алматы, Токио, Сөүл, Инчеон, Бусан, Чонжү, Тэгү, Бээжин, Шанхай, ХонгКонг, Фукуок, Бангкок, Хошимин, Эрхүү, Ордос, Гуанжоу, Эрээн, Манжуур, Хайлаар, Хөх хот Хайнан, Саньяа, Хөлөнбуйр, Манжуур зэрэг хотууд руу захиалгат болон хуваарьт нислэгийг үйлдэж байна. Ирэх есдүгээр сард Улаанбаатар -Москва чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.
Мөн агаарын зайг шинэчилж, навигацийн үйлчилгээний үнэлгээг 7 жилийн дараа нэмэгдүүллээ.
Агаарын хөлгийн парк шинэчлэлтийг хийж, Монгол Улсад болон гадаад улс орнуудад бүртгэлтэй нийт 63 агаарын хөлөгтэй болсон байна.
Иргэний нисэхийн тухай хуулийг шинэчлэн эрх зүйн зохицуулалтыг нь илүү сайжруулж, олон улсын жишигт нийцсэн салбарын бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлж байна.
Дотооддоо орон нутгийн нислэгийг сэргээж, алслагдсан аймгийн иргэдийг хямд тарифаар зорчих боломжийг бүрдүүллээ.
Нисэхийн аюулгүйн үйлчилгээний хувьд АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын захиргаа (TSA)-наас шат дараатай зохион байгуулж буй олон улсын хяналт, шалгалтад амжилттай хамрагдаж, Монгол Улсын нисэхийн аюулгүйн хамгаалалт олон улсын шаардлагыг бүрэн хангасан, амжилттай үнэлгээг авсныг энд онцлон дурдахад таатай байна.
Үүний үр дүнд Америкийн “United Airlines” компанийн нислэгийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эх орондоо амжилттайгаар хүлээн авч, Монгол Улсын агаарын тээврийн салбарт түүхэн шинэ хуудсыг нээгээд байна.
Энэ бүх ололт амжилтууд нисэхийн салбартай зүрх сэтгэлээ холбосон үе үеийн нисгэгчид, бүх шатны ажилтан алба хаагч та бүхний хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг онцлон тэмдэглэе.
Мөн нисэхийн салбарт онцлон дурдаж буй энэ амжилт бүтээлийн ард Монгол Улсын төр, засгаас баримталж буй тогтвортой, урагш тэмүүлсэн бодлого, эрх зүйн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтүүд бидэнд хөгжлийг түүчээлэх том боломжийг олгож буйд талархал илэрхийлье.
Цаашид бид агаарын тээврийн либералчлалыг үргэлжлүүлж, орон нутгийн нисэх буудлын хүчин чадал, ашиглалтыг сайжруулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэний нисэхийн үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улс, орон нутгийг нислэгийг эрчимжүүлэх, “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг бүс нутгийн транзит тээврийн зангилаа төв болгох замаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад иргэний нисэхийн салбарын оролцоог нэмэгдүүлнэ.
Мөн байгальд ээлтэй нисэхийн үйл ажиллагааг хөгжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой анхаарч ажиллах болно.
Монголын иргэний нисэхийн салбар цаашид ч улам ихийг хийж бүтээж, уулс давж, улс орныг холбосон стратегийн гүүр болсоор байх болтугай!
| Б.Дэлгэрсайхан: Монгол Улсын агаарын салбар дараагийн хөгжлийн шинэ зууныг эхлүүлж байна | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт