Монголын нисэх хүчин мөнгөн жигүүрээ дэлгээд 100 жил болжээ. Монголын нисэх хүчин хөх тэнгэрт дүүлээд нэгэн зууны түүхийг үджээ. Өнөөдөр агаарын тээвэр, иргэний нисэхийн салбарынхан 100 жилийн амжилт, ололтоо дүгнэж, ирэх зууны хөгжлийг түүчээлэх их зорилгоо хамтдаа тодорхойлж байна.
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан баярын хурал, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаагаа өнөөдөр “The Coporate Hotel”-ын Их Танхимд баярын мэндчилгээтэй, шагналын хуртай, дуу хууртай өргөн дэлгэр зохион байгуулагдаж байна.
Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монгол Улсын Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайдын Зөвлөх Д. Ирмүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Мөнхсайхан болон Зам тээврийн яам, ИНЕГ, ИНҮТ-ийн дарга удирдлагууд, гадаад дотоодын зочид төлөөлөгчид, нисэхийн салбарын ахмадууд, ажилтан алба хаагчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.
Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нараас:
Монголын нисэх хүчин мөнгөн жигүүрээ дэлгээд 100 жил болжээ | |
Зам, тээврийн яам Facebook |