Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 20025 оны тавдугаар сарын 15-ны өдөр буюу өнөөдөр зохион байгуулж байна.
Хурлын ерөнхий зохион байгуулагчаар Иргэний нисэхийн ерөнхий газар, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК, хамтран зохион байгуулагчаар Зэвсэгт Хүчний Агаарын цэргийн командлал, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль оролцож байна.
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан, ЗТЯ-ны Төрийн Нарийн бичгийн дарга С. Батболд, ИНЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга С.Мөнхнасан болон холбогдох албаныхан оролцож байна.
Мөн Ази Номхон далай, Ойрхи Дорнодын нисэхийн салбар, бүсийн ажил хариуцсан олон улсын зочид төлөөлөгчдын 20 гаруй илтгэлийг хэлэлцүүлж байна.
Олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна | |
Зам, тээврийн яам Facebook |