Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Иргэний нисэхийн байгууллагууд ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

2025/05/21
Иргэний нисэхийн байгууллагууд ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Түүхт ойн хүрээнд иргэний нисэхийн байгууллагууд ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, ЗТЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Иргэний нисэхийн байгууллагуудын дарга удирдлагууд оролцож, Монгол Улсын нисэхийн салбарт нэгэн зууны түүхийг бүтээхэд ууган байгууллагуудын тулгын чулууг нь тавилцаж, сэтгэл зүрхээ зориулан ажилласан ахмад настнууддаа чин сэтгэлийн талархал дэвшүүллээ.

Мөн агаарын тээврийн салбарт хэрэгжүүлж буй хууль тогтоомж, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, бодлогын шийдвэрүүдийг товчхон танилцууллаа.

Хүндэтгэлийн ёслолд хүрэлцэн ирсэн нийт ахмадууддаа ойн мэндчилгээг дахин дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэж, цаашдын ажилдаа санал зөвлөмжийг нь тусган ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Иргэний нисэхийн байгууллагууд ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх