Зам тээврийн яамны албан хаагчдад чиглэсэн “Мэдээллийн цаг” арга хэмжээ нь 14 хоногт 1 удаа тогтмол зохион байгуулагддаг бөгөөд албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх, ёс зүйн хэмжээг мөрдүүлж, харилцаа хандлагыг сайжруулах зорилготой юм.
Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар УИХ-ын дарга асан, Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор, профессор Жамсрангийн Бямбадорж хүрэлцэн ирж, “Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа, хандлага” сэдвийн дор албан хаагчидтай ярилцаж, мэдээлэл өглөө.
“Мэдээллийн цаг” арга хэмжээ боллоо | |
Зам, тээврийн яам Facebook |