Зам, тээврийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ хамтран улс хоорондын ачаа тээвэрлэлт эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтад Зам, тээврийн яамны ТЗУГ-ын Хуулийн хэлтсийн дарга С.Мяндасмаа, “АТҮТ” ТӨҮГ-ын Ачаа тээврийн хэлтсийн дарга О.Энхбат, Монголын тээвэр холбоо газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооны дарга М.Болдсайхан, судлаач, профессор Г.Адъяа нар хичээл заасан бөгөөд аж ахуйн 198 нэгж ирж, оролцжээ.
Сургалтыг нээсний дараа ТЗУГ-ын Хуулийн хэлтсийн дарга С.Мяндасмаа илтгэлдээ хамтын хэлэлцээр, хамтын гэрээ, дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зэргийг ялгааг тайлбарлан өгч, тус баримт бичгүүдэд тавигдах шаардлагын талаар тодорхой дурдлаа.
Үүний дараа Монголын тээвэр холбоо газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооны дарга М.Болдсайхан “Хамтын хэлэлцээрийн ач холбогдол” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн автотээврийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт тарифийн хэлэлцээрийг танилцуулжээ.
Улс хоорондын ачаа тээвэрлэлт эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд сургалт хийлээ | |
Зам, тээврийн яам Facebook |