Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг угтан Зам, тээврийн салбарын “Системийн аварга шалгаруулах 9 төрөлт тэмцээн” зохион байгуулсан бөгөөд 2025 оны тавдугаар сарын 19-ний өдөр хаалтаа хийлээ.
Энэхүү ойг угтан “ИНҮТ” ТӨХХК-ийн ажилтан, ОУХМ, уулчин А.Баттогтох дэлхийн хамгийн өндөр цэг, далайн төвшнөөс дээш 8848 метрийн өндөрт орших Эверестийн ноён оргилд гарчээ. Тэр өчигдөр /2025.05.18/ 06:30 цагт дэлхийн дээвэр Эверест /8848,86м/ оргилд амжилттай оргилдсоныг 8к expeditions компани албан ёсоор баталгаажуулан мэдээллээ. Ингээд дэлхийн дээвэрт мөрөө үлдээсэн Монголын 15 дахь уулчин “ИНҮТ” ТӨХХК-ийн хамт олон дундаас төрлөө.
Түүх сөхвөл, 1925 оны тавдугаар сарын 25-ны өдөр Монголын нисэх хүчний анхны онгоц болох тээврийн зориулалттай Ю-13 хэмээх нисэх онгоцыг хүлээлгэж өгөх, цаашид нисэх хүчний суурийг тавихад нь туслах үүрэг даалгаврыг биелүүлэхээр Зөвлөлтийн нисгэгч Алексей Алексеевич Лапин даргатай нисэх баг Улаанбаатар хотын Консулын дэнжид бэлтгэсэн аэродром дээр уг онгоцыг буулгаж байжээ. Энэ өдрийг Монголын нисэх хүчин үүссэн өдөр хэмээн үзэн жил бүр тэмдэглэдэг уламжлалтай билээ.
Нисэх хүчиний 100 жилийн ойгоор “ИНҮТ” ТӨХХК-ийн ажилтан А.Баттогтох дэлхийн дээвэрт гарлаа | |
Зам, тээврийн яам Facebook |