Монгол Улсын “Тавантолгой төмөр зам” ХХК болон БНХАУ-ын “Чайна Энержи Ганцмод төмөр замын хөрөнгө оруулалт” ХХК хоорондын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам барих тухай хэлэлцээр, Нүүрс худалдах, худалдан авах урт хугацаат гэрээ, Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны ерөнхий гэрээнд гарын үсэг зурлаа.
Тодруулбал, Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагаагхэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд энэхүү гурван гэрээний нэг болох “Хил дамнасан төмөр зам хамтран барих хэлэлцээр”-ийг Монгол Улсын Зам, тээврийн яамнаас Хятадын талтай эцэслэн тохирч, 2025 оны 05 сарын 14-ний 07.30 цагт гарын үсэг зурж баталгаажуулаад байна.
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА | |
Зам, тээврийн яам Facebook |