Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд 2025 оны тавдугаар сарын 06-нд Солонготын давааны хатуу хучилттай 12.08 км авто замын ажлыг гүйцэтгэхээр захиалагчтай гэрээ байгуулсан “Гранд макро зам” ХХК-ийн инженерүүдтэй газар дээр нь уулзлаа.
Уулзалтын үеэр дээрх замын ажлын гүйцэтгэл болон барилгын ажлын үед тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар санал солилцов.
Төсөл 2025 оны тавдугаар сарын 15-наас 2026 оны арваннэгдүгээр сарын 26-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд дараах ажлууд хийгдэнэ.
"Гранд макро зам” ХХК-ийн талаас 25 ширхэг машин механизм, 80 хүн хүчин чадалтайгаар барилгын ажлыг эхлүүлэхээр нүүлгэн шилжүүлэлтийн бэлтгэл ажлаа хангаж байгаагаа тайлагналаа.
Энэхүү ажил нь технологийн хувьд хийцлэлтэй буюу цэвдэгтэй хэсгийн термосифон хоолойтой, замын суурийн ажилд геотортой, чулуун мастик асфальтбетон хучилттайгаар баригдах гэнэ. Иймд авто замын барилгын ажлыг эхлүүлэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохион байгуулалтыг хийх тал дээр орон нутгийн төлөөллүүдтэй зөвшилцөж байгаа хэмээн онцоллоо.
Солонготын давааны хатуу хучилттай 12.08 км авто замын ажилтай танилцав | |
Зам, тээврийн яам Facebook |