Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“UNITED AIRLINES” компанийн онгоц Чингис хаан” Олон улсын нисэх буудалд амжилттай газардлаа

2025/05/02
“UNITED AIRLINES” компанийн онгоц Чингис хаан” Олон улсын нисэх буудалд амжилттай газардлаа

Дэлхийн хамгийн том агаарын тээвэрлэгч “UNITED AIRLINES” авиа компани нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд “Boeing 737-800” агаарын хөлгөөр анхны нислэгээ үйлдэж, өчигдөр Улаанбаатар хотод анхны буултаа хийж, оройн 21:12 цагт “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд амжилттай газардсан юм.

“United Airlines” авиа компани 1023 онгоцтой, АНУ-аас олон улс болон орон нутгийн 350 гаруй чиглэлд нислэг үйлддэг, онгоцны тоо болон зорчигч тээвэрлэх хүчин чадлаараа дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани хэмээн тооцогддог. Тус нислэг нь АНУ-аас Монгол Улс руу нислэг үйлдэх анхны агаарын тээврийн компани болж байна.

Улаанбаатар – Токио – АНУ чиглэлийн дамжин нислэг нь Монгол Улс болон АНУ-ын хооронд зорчих хамгийн хурдан, богино хугацаатай аялал байх бөгөөд ойролцоогоор 15 цаг орчим үргэлжилнэ.

“UNITED AIRLINES” компанийн онгоц Чингис хаан” Олон улсын нисэх буудалд амжилттай газардлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх