Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

АНУ-ын тэргүүлэгч агаарын тээврийн компани "United airlines" Монгол Улсад нислэг үйлдэж эхэллээ

2025/05/02
АНУ-ын тэргүүлэгч агаарын тээврийн компани "United airlines" Монгол Улсад нислэг үйлдэж эхэллээ

АНУ-ын тэргүүлэгч агаарын тээврийн компани "United airlines" Монгол Улсад албан ёсоор нислэг үйлдэж эхэллээ.

Нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр “Чингис хаан” Олон Улсын Нисэх Онгоцны Буудалд боллоо. Ёслолын ажиллагаанд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, “United Arilines”компанийн Зүүн Өмнөд Ази, БНСУ, БНХАУ-ын Маркетингийн бодлого хариуцсан захирал Уолтер Диас, "United Arilines”компанийн Монгол, Сингапур болон оффлайн улсуудыг хариуцсан менежер, хатагтай Элайн Йип, “United Airlines” компанийн Нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа хариуцсан захирал Самуэл Шинохара болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Засгийн Газраас явуулж буй агаарын тээврийг либералчлах бодлогын үр дүнд дотоодын 5 агаарын тээвэрлэгчээс гадна “Turkish airlines”, “Korean Air”, “Asiana Airlines”, “Air China” тэргүүтэй гадны 16 агаарын тээвэрлэгч нислэг үйлдэж байгаа бөгөөд “United Airlines” компани 17 дахь авиа компани болон нэмэгдэж байна.

АНУ-ын тэргүүлэгч агаарын тээврийн компани "United airlines" Монгол Улсад нислэг үйлдэж эхэллээ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх