Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2025/04/29
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.04.29) Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Констанитин Лимитовский болон Суурин төлөөлөгч Б.Нарантуяа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талаар Монгол Улсын тээврийн салбарт баримтлах бодлого чиглэл, хэрэгжиж буй төслүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк тус төслүүдэд хөрөнгө оруулах боломжтой эсэхийг тодрууллаа.

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны зүгээс ТЭЗҮ болон бусад шаардлагатай материалуудыг судалж үзээд, хурдан хугацаанд хариу өгөхөө илэрхийллээ.

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх