
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мсарү Игавахара болон Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага "ЖАЙКА"-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга К.Мияаги нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хийгдэж буй судалгааны ажлыг эрчимжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг эрт эхлүүлэх талаар харилцан санал солилцлоо.

Тодруулбал, 2025 оны 06 сарын 06-нд Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мсарү Игавахара болон "ЖАЙКА"-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга К.Мияаги, Япон Улсын “Ориентал Консалтантс Глобаль” компанийн төлөөлөл К.Такахаши нар судалгааны ажлын хүрээнд гаргасан урьдчилсан зураг төсөл, нисэх буудлын зүүн, баруун талыг өргөтгөх хэсэгчилсэн төлөвлөгөөг салбарын сайдад танилцуулсан юм.
Мөн нисэх буудлын зорчигч терминалыг шинээр барих эсвэл өргөтгөх, хөөрөх буух зурвасыг сунгах эсэх талаар болон хөрсний үзүүлэлт, барилгын ажилд тулгарч болох эрсдлүүд, цаг хугацааны тооцоолол, зорчигч буух терминалыг зүүн, баруун тийш сунгах тухай асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон билээ.

Тэгвэл энэ удаагийн уулзалтаар "ЖАЙКА"-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга К.Мияаги судалгааны ажилд тусгасан төслийг хэрэгжүүлэхэд барилгын ажлыг 2028 онд эхлүүлж, 2034-2034 онд дуусгахаар төлөвлөж буйг салбарын сайдад танилцууллаа.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы зүгээс Монгол Улсын агаарын тээврийн салбарт зорчигч тээврийн урсгал эрчимтэй нэмэгдэж байгааг онцлоод, “Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг харин ч аль болох төлөвлөснөөс ч илүү богино хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм.
Мөн нисэх буудлын дэд бүтцийг өргөтгөх хүрээнд хийгдэж буй судалгааны ажлыг эрчимжүүлэх, төслийн урьдчилсан танилцуулгад Зам, тээврийн яам болон нисэхийн салбарын мэргэжилтнүүдийн саналыг тусгах, суурь судалгааны урьдчилсан танилцуулгыг Зам, тээврийн яам 2025 оны 07 сарын 15-нд хүлээн авч танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд Зам, тээврийн сайд “Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөх бүтээн байгуулалтын барилгын ажлыг 2026-2027 онд эхлүүлэх хүсэлтэй байгаагаа уламжиллаа.
Мөн Монгол Улсад аялал жуулчлал идэвхтэй хөгжиж, агаарын тээврийн салбарт зорчигчдын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа зэрэг олон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд, Монгол, Япон хоёр улсын холбогдох байгууллагууд талаар харилцан санал солилцож, хамтран ажиллана. Хамтын ажиллагаа идэвхтэй, эрчимтэй урагшилна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
| “Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөх судалгааны ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцов | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТАНИЛЦ: Тээврийн хэрэгслийн техникийн стандарт
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
МЭНДЧИЛГЭЭ
“Авто замын норм, нормативын сан”-ийн төсөлд санал авах тухай
“Авто замын норм, нормативын сан”-ийн төсөлд санал авах тухай
Уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдэлд тэсвэртэй авто замын зураг төслийг АХБ-ны тусламжтайгаар хэрэгжүүлнэ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 9 дүгээр сар/
“Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим систем” бий боллоо
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУН СУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240.3 КИЛОМЕТР АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН 760 ДАМ НУРУУ УГСАРЧ, ДУУСЛАА
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ЗАСГИЙН ГАЗАР: “ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ БАЙНА
“УБТЗ” ХНН: Хөх нүүрсний тээвэрлэлтийг эхлүүллээ
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн танилцуулга
БЭЭЖИН-ШАНХАЙ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Нээлттэй мэдээлэл
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ