Ховд-Улаангом чиглэлийн хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ.
163 км урттай, улсын чанартай энэхүү автозамын зураг төсөл, хөрөнгө санхүү, тендер шалгаруулалтын олон шат дамжлагыг давж, өнөөдөр ийнхүү бодит ажил хэрэг болж байна.
Ховдыг Увстай холбох 163.3 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын нээлтэд Монгол Улсын УИХ-ын дарга Д. Амарбаясгалан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон бусад холбогдох яамдын сайд, УИХ-ын гишүүд оролцож байна.
Энэхүү авто зам 2028 онд ашиглалтад орсноор:
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээж, үг хэлэхдээ "Төслийн нийт төсөв нь 55.63 сая ам.доллар бол 2025 онд 5.56 сая ам.долларын санхүүжилт тавигджээ. Монгол Улс Азийн Хөгжлийн банк хооронд байгуулсан санхүүжилтийн хөтөлбөр дагуу уг төсөл 2028 оны зургадугаар сарын 22-нд бүрэн ашиглалтад орох төлөвлөгдөж байна.
Аймгийн иргэдийн зүгээс уг авто замын бүтээн байгуулалтыг олон жил хүлээсэн, хатуу хучилттай авто замгүйн улмаас тээвэр явахад хүндрэлтэй, эвдрэл гэмтэл их тохиолддог талаар ярьж байна. Тиймээс уг зам ашиглалтад орвол юун түрүүнд тээврийн зардал буурахаас эхлээд зам дагасан худалдаа үйлчилгээ ч өргөжин тэлэх боломжтой" гэлээ.
Мөн баруун бүсийн иргэдийн хувьд зах зээл рүү буюу Улаанбаатар, Замын-Үүд орохын тулд 1500-2000 км-ыг туулдаг. Харин авто замын бүтээн байгуулалтуудыг ийнхүү даруй эхлүүлж чадснаар өөрсдийн гэсэн зах зээлтэй болж, боомтуудаараа дамжуулан хөгжих боломжтой юм.
Төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын Лонг жиан роуд энд Бридж ХХК-ийн хувьд Ховд-Говь-Алтай, Сонгино – Тосонцэнгэл зэрэг улсын болон аймгийн чанартай 4 авто замын нийт 800 гаруй км хатуу хучилттай авто замыг барьж ашиглалтад оруулсан туршлагатай аж. Уг бүтээн байгуулалтад 160 гаруй техник хэрэгсэлтэйгээр оролцож, 3 жилийн хугацаанд чанарын шаардлагад нийцсэн авто замаа хүлээлгэн өгөх юм байна.
Харин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ "Бид бүх аймгийн төвөө нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож дууссан бөгөөд цаашид авто замын сүлжээг өргөжүүлэх чиглэлд бүтээн байгуулалтын томоохон зорилтууд дэвшүүлж аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомттой хатуу хучилттай авто замаар үе шаттай холбох юм.
Энэхүү авто замыг барьснаар Мянгад-Наранбулаг-Улаангом чиглэлд зорчих хугацаа 37 хувиар буурж, Тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулна.
Мөн ард иргэд ая тухтай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ тээвэр ашиглалтын зардал буурна. Олон салаа замыг арилгаж, хөрсний элэгдэл, бэлчээрийн талхагдлыг эрс бууруулснаар байгаль орчинд эерэгээр нөлөөлнө. Аялал жуулчлал хөгжих таатай орчин бүрдэхийн зэрэгцээ ачаа болон зорчигч тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулан, экспортыг нэмэгдүүлэн, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой" хэмээн онцлов.
| Ховд-Улаангом чиглэлийн хатуу хучилттай 163.3 км авто замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ