Ховдыг Увстай холбох 163.3 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын нээлт 2025 оны зургадугаар сарын 21-нд албан ёсоор эхэллээ. Нээлтийн ёслолд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
"Эрхэм хүндэт Монгол Улсын Их Хурлын дарга аа
Эрхэм хүндэт Зочид төлөөлөгчид өө
Эрхэм хүндэт замчид, Ховд аймгийн ард иргэд ээ
Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.
Өнөөдөр бид БҮС НУТГИЙН АВТО ЗАМ ХӨГЖҮҮЛЭХ ЗАСВАР АРЧЛАЛТЫН ТӨСӨЛ, III ҮЕ ШАТ-ны хүрээнд хэрэгжиж буй “Ховд – Улаангом” чиглэлийн 163 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлэх гэж байгаадаа баяртай байна.
Зам, тээврийн яамны эрхэм зорилго бол эдийн засгийн өсөлтийг хангах зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, ая тухтай тээврийн үйлчилгээний нөхцөлийг бий болгох явдал юм.
Түүхийг эргэн сөхөхөд 25 жилийн өмнө буюу 2000 онд Монгол Улс 1771.7 км хатуу хучилттай авто замтай байсан бол эдийн засгийн өсөлтийг хангах зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд хуучин замуудыг шинэчлэн сайжруулахын зэрэгцээ хатуу хучилттай авто зам шинээр барьснаар одоогоор улсын чанартай 8835 км, тусгай зориулалтын 880 км хатуу хучилттай авто замын сүлжээтэй болоод байна.
Бид бүх аймгийн төвөө нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож дууссан бөгөөд цаашид авто замын сүлжээг өргөжүүлэх чиглэлд бүтээн байгуулалтын томоохон зорилтууд дэвшүүлж аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомттой хатуу хучилттай авто замаар үе шаттай холбох юм.
Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй тус бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл хэрэгжсэнээр Ховд аймгийг Увс аймагтай, Завхан аймгийг Говь-Алтай аймагтай хатуу хучилттай авто замаар холбох бүтээн байгуулалтын ажил хийгдэх бөгөөд дээрх зорилтыг биелүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх юмаа. Мөн энэ чиглэлийн авто зам нь КАРЕК А4 коридор буюу Оросын Холбооны Улсын Хандгайт боомтоос БНХАУ-ын Такашикэн хүртэл урдаас хойш холбох чиглэлийн авто замын нэг хэсэг гэдгийг дуулгахад таатай байна.
Энэхүү авто замыг барьснаар Мянгад-Наранбулаг-Улаангом чиглэлд зорчих хугацаа 37 хувиар буурж, Тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулна. Мөн түүнчлэн ард иргэд ая тухтай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ тээвэр ашиглалтын зардал буурна. Олон салаа замыг арилгаж, хөрсний элэгдэл, бэлчээрийн талхагдлыг эрс бууруулснаар байгаль орчинд эерэгээр нөлөөлнө. Аялал жуулчлал хөгжих таатай орчин бүрдэхийн зэрэгцээ ачаа болон зорчигч тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулан, экспортыг нэмэгдүүлэн, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Тус төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Лонжиан Рөүд энд Бридж” ХХК мөн “Чайна Рөүд энд Бридж корпораци” шалгарч нийт 3 багц ажилд 55,631,740.22 ам.долларын төсөвт өртөг бүхий гэрээ байгуулж 2025 оны 6 дугаар сарын 21-нээс 2028 оны 6 дугаар сарын 21-ний хооронд Ховд Улаангомыг холбосон 163 км хатуу хучилттай авто замыг барьж байгуулна.Техник, технологийн хяналтын зөвлөхөөр Энэтхэг улсын “Родик Консалтантс” болон Монгол улсын “Эн Би Си Си” ХХК түншлэл ажиллахаар болсон.
Төслийг хэрэгжүүлэхэд Азийн Хөгжлийн Банкны дэмжлэг, мэргэжлийн туршлага, орон нутгийн засаг захиргаа, иргэдийн идэвхтэй хамтын ажиллагаа ажлыг саадгүй түргэн шуурхай гүйцэтгэхэд гол үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.
Энэ зам нь зөвхөн хөрш зэргэлдээ бүс нутгуудыг холбох төдийгүй, Монгол-Хятадын стратегийн түншлэлийг бэхжүүлэх, улс орны хөгжлийн “судас” болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Та бүхэндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе, алтан шар замын буян хишиг ашид мөнхөд ивээх болтугай" гэв.
| Б.Дэлгэрсайхан: Аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомттой хатуу хучилттай авто замаар үе шаттай холбоно | |
| Зам, тээврийн яам Facebook |
Уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдэлд тэсвэртэй авто замын зураг төслийг АХБ-ны тусламжтайгаар хэрэгжүүлнэ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 9 дүгээр сар/
“Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим систем” бий боллоо
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУН СУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240.3 КИЛОМЕТР АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН 760 ДАМ НУРУУ УГСАРЧ, ДУУСЛАА
ЗАСГИЙН ГАЗАР: “ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ БАЙНА
“УБТЗ” ХНН: Хөх нүүрсний тээвэрлэлтийг эхлүүллээ
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн танилцуулга
БЭЭЖИН-ШАНХАЙ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
Нээлттэй мэдээлэл
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ